Лиз Трасс: Ерөнхий сайд болвол Хятадыг аюул занал гэж зарлана

Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалд өрсөлдөж байгаа, тус улсын Гадаад хэргийн сайд Лиз Трасс дэлхий нийтийн анхаарал татсан мэдэгдэл хийсээр байна.
Өмнө нь "шаардлагатай тохиолдолд цөмийн зэвсэг ашиглахад бэлэн" гэж мэдэгдэж байсан тэрбээр энэ удаад "Ерөнхий сайд болвол Британийн гадаад бодлогыг дахин эргэн харж, Хятадыг Их Британийн хурц, шууд аюул занал гэсэн статустаөй болгоно" хэмээн мэдэгджээ.
Одоогоор БНХАУ-ыг "Британийн ашиг сонирхолд хамгийн ач холбогдолтой геополитикийн хүчин зүйл" хэмээн тодорхойлсон байдаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ