КОВИД-19: Улаанбаатарт 43, Өмнөговьд 25 тохиолдол батлагдлаа

img

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 68 шинэ тохиолдол батлагдлаа. Үүний 43 нь Улаанбаатарт, 25 нь орон нутагт бүртгэгдэв. Ингэснээр манай улсын нийт тохиолдлын тоо 978 749 боллоо. Улаанбаатар хот болон 21 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 718 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.

 

Орон нутгаас Өмнөговь аймагт 25 тохиолдол шинээр батлагдсан байна. Харин бусад аймагт халдварын тохиолдол илрээгүй байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ