Иран Орос руу байлдааны дрон нийлүүлжээ

img

Иран улс Украины эсрэг дайнд ашиглахад зориулан нисэгчгүй нисэх аппаратуудын эхний ээлжийг Орос руу нийлүүлжээ. Энэ талаар тусгай албадад ойр, нэрээ нууцалсан эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Вашингтон пост сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Ираны тал Mohajer-6,  Shahed гэсэн дронуудыг Орос руу нийлүүлжээ. Өмнө нь Ираны тал Орос руу дрон нийлүүлэх гэж байгаа талаар мэдээлж байв.

 

Ираны Шахид дрон нь 24-өөс дээш цагийн турш нисэх чадвартай, нэн сайржуулсан хувилбар аж. Тиймээс энэхүү техникийн үзүүлэлт Оросын талын сонирхлыг татсан гэж Ираны Гадаад хэргийн яам мэдэгдэж байв. Энэ хоёр орон 1000 дрон худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

агуу орос чинь гөлөг орос болоод иранаас дрон, хойд солонгосоос их бууны сум пуужингийн түлш гуйж байна даа
2022-09-20
Вашингтон пост нийтлүүлсэн бол худлаа л гэсэн үг.
2022-08-31
Агуу орос гэх шиг гөлөг чинь ..
2022-08-30
sd:
Яагаад болохгүй гэж?
2022-08-30
Худлаа:
Агуу Орос орон муу Иранаас дрон гуйхдаа арай ч хүрээгүй ээ
2022-08-30
агуу орос чинь гөлөг орос болоод иранаас дрон, хойд солонгосоос их бууны сум пуужингийн түлш гуйж байна даа