Л.Оюун-Эрдэнэ: Шинэ сэргэлтийн бодлогыг эрчимжүүлэхээр Засгийн газрын өөрчлөлтийг хийлээ
2022-08-30

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээр томилсон тухай захирамжийг уншиж, шинэ сайд нар тангараг өргөлөө.

 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Миний бие Ерөнхий сайдаар томилохдоо тодорхой дөрвөн зорилтыг дэвшүүлсэн. Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүхэлдээ цар тахлын хүндрэлийг даван туулах зорилтын төлөө ажиллалаа. Өнөөдрөөс эдийн засгийг эрчимжүүлэх хоёр дахь багц төлөвлөгөө буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимжүүлэхээр Засгийн газрын өөрчлөлтийг хийснээ илэрхийлж, шинээр томилогдож буй сайдыг нарыг танилцууллаа.

Shuud.mn
Сонин хачин