Пентагон: ОХУ Украин дахь цэргийнхээ тоог нэмэхээр төлөвлөж байна

Орос улс Украины дайнд оролцуулахын тулд олон цэрэг элсүүлэн авахыг хичээж байгаа гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтан Ройтерс агентлагт ярьжээ.
Түүний өгүүлснээр, дайнд илгээхээр элсүүлж байгаа шинэ цэргүүд нь ахимаг насны, бие бялдрын болон цэргийн бэлтгэл хангалтгүй хүмүүс байгаа гэнэ. Ийм хүмүүсийг голчлон хорих газруудаас хайж байгаа гэж Пентагоны нэрээ нууцалсан эх сурвалж сэтгүүлчид ярьжээ.
Эх сурвалжийн онцолсноор, Орос улс Украин руу түрэмгийлсэн зургаан сарын хугацаанд бие бүрэлдэхүүний ихээхэн хохирол амссан гэнэ. Тиймээс насны дээд хязгаарыг цуцалж, хоригдлуудыг ч элсүүлэх замаар шинэ цэргүүдийг бүрдүүлэхээр хичээж байгаа гэж Пентагоны төлөөлөгч өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ