Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тамгаа гардан авлаа
2022-08-30

Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томилсон. Эрчим хүчний сайдаар томилогдсон Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхээс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.

 

Шинэ сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станц болон бусад эрчим хүчний эх үүсвэрүүдийг цаг алдалгүй эхлүүлэх, эрчимжүүлэх, Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг бий болгоход хичээж ажиллахаа илэрхийллээ.

 

 

Тамга хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хүрэлцэн ирж амжилт хүслээ.

 

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн

 

• 1970 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн

• 52 настай

• Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Төгссөн сургууль, мэргэжил

1988 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн хоёрдугаар дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг тус тус төгссөн. Автоматикч телемеханикч мэргэжилтэй.

 

Ажилласан байдал

 

• 1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын “СП-Каман” компанийн захирал

• 1995-1999 онд “Хурд Ч” ХЭАА-н захирал

• 1999-2005 онд “Хурд Хүнс” ХХК-ийн захирал

• 2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Дэд дарга

• 2008 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн

• 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

• 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

• 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга

• 2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар томилогдон ажиллаж байна.

 

Гадаад хэл - Англи, Орос

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өвөл болохоор хүйтэн болдогийг Билэгт гишүүнээс олж мэдсэн. Одоо салхи байхгүй бол утаа тогтдогийг Чойжилсүрэн сайдаас мэдэж авлаа. Одоо бидэндээ бол нээлт л юм даа. Ерөөсөө л ийм жамтай байж. Тэгэхээр чинь одоо утааг арилгах гэж өдий төдий тэрбумыг зарлагадах хэрэг огт алга. Утаа хариуцсан сайд, салбар, тэр ч байтугай энэ чиглэлээр төрийн албаны орон тоо байх хэрэгцээгүй болж байна. Бүхнийг хан хурмастад даатгаад орхих. Монголчууд бид ингээл оюуны түвшин маань дээшлээл байгаа нь их ололт шүү.
2023-01-26
ууж:
Тавинбэх сайд хүнээ бас боддог сэтгэлтэй хүн шүү. Салбар алдагдалд ороход төгрөгийн ханшны уналт, инфляци их нөлөөлж байгаа. Иймд эдийн засгаа макро түвшинд анхаарч үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, гаднаас авах тансаг хэрэглээнд өндөр татвар тавьж төгрөгийн ханшны уналтаас сэргийлэх хэрэгтэй байна. СЯ ханш уналтыг Монголбанк руу чихээд суудаг хамгийн буруу зүйл байна. Одоо эдийн засгийн хөгжлийн яам юу хийхийг харах хэрэгтэй. Том төслүүд гэхээсээ илүү импортыг орлох үйлдвэрлэлд анхаарах хэрэгтэй байна.
2022-08-31
Англитай байж харагдаарай
2022-08-30
Hovdiin most sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25rbaaziin hogiin hulgaich baasanjav avto kambinatiin adgiin hulgaich baasanjav
2022-08-30