Саудын Арабын иргэн олон нийтийн сүлжээн дэх постноосоо болж 45 жилийн хорих ял сонсов
2022-08-31

Саудын Арабын харьяат Нура аль-Кахтани олон нийтийн сүлжээнд бичсэн постноосоо болж 45 жилийн хорих ял сонсжээ. Энэ талаар шүүхийн бичиг баримтаас иш татан ALQST хүний эрхийг хамгаалах байгууллага Твиттер хуудсандаа бичсэн байна. 

 

Нура аль-Кахтанид олон нийтийн сүлжээн дэх постноос болж ийнхүү 45 жилийн ял оноосон нь сүүлимйн үед энэ төрлийн үйлдэлд урт хугацааны ял оноож байгаа хоёр дахь тохиолдол гэж хүний эрхийг хамгаалагчид мэдэгджээ. 

 

Нура аль-Кахтаниг алан хядах ажиллагаа болон цахим гэмт хэрэгтэй тэмцэх хуулийн дагуу шийтгэсэн байна. Одоогоор хүний эрхийн байгууллагын гаргасан энэ мэдээлэлтэй холбоотойгоор Саудын Арабын эрх баригчид ямар нэг тайлбар хийгээгүй байгаа аж. 

 

Өмнө нь, наймдугаар сард Саудын Арабын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тус улсын харьяат Сальма аль-Шехабыг Твиттерт эрх баригчдыг шүүмжилсэн пост нийтэлснийх нь төлөө 34 жилийн хорих ялаар шийтгэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Орос орон араас нь явж байгаа. Дайныг дайн гэж хэлээд л будаа болно
2022-08-31