Тайвань анх удаа Хятадын дрон руу гал нээв
2022-08-31

Тайванийн Зэвсэгт хүчин анх удаа Хятадын Ардын чөлөөлөх армийн дрон руу гал нээжээ. Энэ талаар Тайванийн цэргийн командлалаас авсан эх сурвалжтайгаар Taiwan News мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын цэргийн дрон орон нутгийн цагаар 17:59 цагт Эрдан арлын дээгүүрх хаалттай агаарын орон зайд нэвтэрчээ. Үүний дараа Тайванийн Зэвсэгт хүчин анхааруулан хэдэнтээ буудсан ч дрон арлын нутаг дэвсгэр дээгүүр ниссэр байсан гэнэ. Тиймээс Тайванийн цэргийн алба хаагчид дрон руу "хамгаалах зорилгоор буудсан" гэж эх сурвалж мэдээлсэн байна. Ингээд дрон эргэж, Хятадын Сямэн хотыг зүглэжээ. 

 

Энд дуулгахад, Хятадын Ардын чөлөөлөх арми наймдугаар сарын эхнээс эрэг дагуу цуврал цэргийн сургуулилалт эхлүүлсэн. Ийнхүү цэргийн сургуулилалт хийх болсон нь АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Хятадын эсэргүүцлийг үл хайхран Тайваньд айлчилсантай холбоотой юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин