АНУ-д сармагчны цэцэг өвчнөөс үүдэлтэй нас баралтын анхны тохиолдол бүртгэгджээ
2022-08-31

АНУ-ын Техас мужид сармагчны цэцэг өвчнөөс үүдэлтэй нас баралтын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар NBC мэдээлжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Харрис тойргийн ахмад настан сармагчны цэцэг өвчин тусаж эмчлүүлж байхдаа нас барсан байна. Өвчтөн нас барахад сармагчны цэцэг өвчин хэрхэн нөлөөлсөн талаар тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байгаа гэнэ. 

Техасын эрх баригчдын мэдээлснээр, энэ нь тус мужид сармагчны цэцэг өвчнөөс үүдсэн нас баралтын анхны тохиолдол аж. Мөн АНУ даяар бүртгэгдсэн, сармагчны цэцэг өвчнөөс үүдэлтэй анхны нас баралтын тохиолдол гэж Америкийн хэвлэлүүд бичжээ. 

Энд дуулгахад, сармагчны цэцэг өвчин дэгдэж байгаагийн улмаас эрүүл мэндийн салбарт албан ёсоор онц байдал зарлаж байгаагаа АНУ наймдугаар сарын эхээр мэдэгдэж байв. Наймдугаар сарын эхэн үеийн байдлаар сармагчны цэцэг өвчний тохиолдол 6,6 мянга бүртгэгдсэн талаар Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдээлж байлаа.

Сармагчны салхин цэцэг 

Сармагчны салхин цэцэг өвчин нь ихэвчлэн Африк тивд тархдаг бөгөөд Европт дэгдэх болсны шалтгааныг олохоор эрдэмтэд ажиллаж байгаа аж. Энэ өвчин салхин цэцэгтэй адилхан гэнэ. Сармагчны салхин цэцэг өвчнийг нэг мөр дарсан гэж 1980 онд албан ёсоор зарлаж байжээ

Сармагчны салхин цэцэг өвчин туссан үед биеэр идээт батга, цэврүү бүхий тууралт гардаг аж. Энэ тууралт хэсэг хугацааны дараа арилсан ч хүний бие дээр бүх насаар нь арилахааргүй сорви үлддэг гэнэ. Тууралт нь өвчний хүндрэлээс хамаарч харилцан адилгүй. Гурваас, дөрвөн долоо хоногийн дараа өвчин эдгэрдэг энэ өвчний далд үе нь 7-21 хоног байдаг бол халдвар авснаас хойш ихэвчлэн 10-14 хоногийн дараагаас шинж тэмдэг илэрдэг юм байна. Халдвар авсны дараа толгой өвдөх, булчин, нуруугаар өвдөх, нозоорох, турах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг аж. Маш ховор тохиолдолд, ихэвчлэн бага насны хүүхэд энэ өвчний улмаас энддэг гэнэ. 

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-03-10