ОХУ Франц руу хий нийлүүлэхээ зогсоолоо

Оросын "Газпром" компани Францын Engie компанид хий нийлүүлэхээ зогсоосон талаар мэдэгдсэнийг Регнум агентлаг мэдээлжээ. Ийнхүү хий нийлүүлэхээ зогсоосон нь долдугаар сард нийлүүлсэн хийн төлбөрийг бүрэн авч чадаагүйтэй холбоотой гэж "Газпром" компани тайлбарласан байна.
"Газпром" компанийн мэдээлэлд өгүүлснээр, наймдугаар сарын 30-ны ажлын өдөр дуусахад "Газпром экспорт" компани гэрээний дагуу долдугаар сард нийлүүлсэн хийн төлбөрөө Engie компаниас бүрэн аваагүй гэнэ. "Гэрээнд заасан төлбөр төлөх хугацаанд худалдан авагч төлбөрөө бүрэн төлөөгүй бол гадаадын худалдан авагчид цаашид байгалийн хий нийлүүлэхийг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу хориглосон" хэмээн "Газпром" онцолжээ.
Тиймээс Engie компанид хий нийлүүлэхээ 2022 оны есдүгээр сарын нэгний өдрөөс зогсоохоор болсон бөгөөд өмнө нь нийлүүлсэн хийн төлбөрийг бүрэн төлсөн нөхцөлд нийлүүлэлтээ сэргээнэ гэж Газпром мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ