Хятадын эрдэмтэд коронавирусийг саармагжуулах наноматериал боловсруулжээ
2022-08-31

"Омикрон", "дельта" штамм зэрэг SARS-CoV-2 вирусийн S уургийг дарангуйлах чадвартай наноматериалыг Хятадын эрдэмтэд боловсруулсан талаар China Daily мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, эрдэмтдийн дэлгэрэнгүй судалгааны материал Nature Nanotechnology сэтгүүлд  нийтлэгдсэн байна. 

 

Хятадын эрдэмтдийн боловсруулсан энэхүү наноматериалыг туршихад халдваргүйжүүлэх, эмчлэх үр дүн өндөр байгаа нь тогтоогджээ. Инди, фосфор, зэс, хүхрээс бүрдэх хоёр хэмжээст нано хуудас бүхий наноматериалаар хийсэн эмийг хулгана дээр туршихад коронавирусийг устгаж байгаа нь тогтоогдсон байна.

China Daily сонины мэдээлснээр, наноматериал болон түүний вирус эсэргүүцэх механизмыг Хятадын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Шэньжэний дэвшилтэт технологийн хүрээлэн, Нано шинжлэх ухаан болон технологийн үндэсний төв, Хятадын ШУА-ийн дэргэдэх Өндөр эрчим хүчний физикийн хүрээлэн болон Куньминий зоологийн хүрээлэнгийн эрдэмтэд хамтран боловсруулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин