Болгар Оросоос дахин хий авахаар хэлэлцэж байна
2022-09-01

Болгар улс өөрт ашигтай нөхцөлөөр хий нийлүүлэлтийг сэргээх хэлэлцээг "Газпром" компанитай хийж байгаа гэнэ. Энэ талаар Болгарын Эрчим хүчний сайд Росен Христов БНТ сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ. Түүний өгүүлснээр ажил урагштай явж байгаа, үр дүн нааштай гарна гэдэгт Болгар итгэлтэй байгаа гэнэ. 

 

"Бид Газпромтой холбоотой ажиллаж, өөрсдөдөө ашигтай нөхцөлөөр нийлүүлэлтийг сэргээх хэлэлцээг нааштайгаар дуусгахыг хичээж байна. Энэ бол тун нарийн төвөгтэй хэлэлцээ. Гагцхүү хий нийлүүлэлт төдийгүй Европын хязгаарлалтын хүрээнд төлбөр төлөх нөхцөлийн талаар яригдаж байна" хэмээн Росен Христов онцолжээ.

 

Энд дуулгахад, ОХУ дайн эхлүүлсний дараа Европын улс орнууд хориг арга хэмжээ авсны хариу болгон Оросын байгалийн хийгээс ихээхэн хамааралтай байдаг улс орнуудад түүхий эдээ гагцхүү рублиэр зарах тогтоолыг Путин гаргаж байлаа. Харин энэ нөхцөлийг Болгарын тал хүлээн зөвшөөрөөгүй тул Газпром байгалийн хий нийлүүлэлтээ зогсоож байсан юм.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Ккк:
Томроод байсан Болгар маань жижгэрсэн үү..
2022-09-01