Аргентинд үл мэдэгдэх вирусийн улмаас хоёр хүн нас баржээ

Аргентины Тукуман мужид гарал үүсэл нь тодорхойгүй хатгалгаа өвчин бүртгэгдэж, энэ өвчний улмаас хоёр хүн нас барсан талаар Аргентины эрүүл мэндийн яамнаас авсан эх сурвалжтайгаар МИР24 мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, наймдугаар сарын 18-22-ны өдрүүдэд энэ үл мэдэгдэх вирусийн гаралтай өвчин эмнэлгийн таван ажилтан, хувийн эмнэлгийн нэг өвчтөнөөс илэрсэн байна. Тэдний хоёр нь нас баржээ.
Одоогийн байдлаар гурван хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол өөр нэг өвчтөн гэртээ, түүний биеийн байдал сайн байгаа гэж эмч нар мэдэгдсэн байна. Халдвар авсан хүмүүсээс давтан шинжилгээ авсан бөгөөд хариу нь энэ амралтын өдрүүдээр тодорхой болох аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ