"Шэньжоу-14" хөлгийнхөн анх удаа задгай сансарт гарлаа
2022-09-02

Хятадын "Шэньжоу-14" сансрын хөлгийн багийнхан анх удаа задгай сансарт гарсан талаар South China Morning Post сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Чэнь Дун, Лю Ян, Цай Сюйжэ гэсэн сансрын нисэгчид сансрын тойрог замд 88 дахь өдрөө ажиллаж, амьдарч байгаа юм. Тэд "Шэньжоу-14" сансрын хөлгөөр сансарт нисэж, зургадугаар сарын тавны өдөр Хятадын сансрын станцтай амжилттай залгагдаж байжээ. 

 

Сансрын нисэгчид  88  өдрийн туршид ачааны хөлөг онгоцоос материал зөөх, шинжлэх ухааны туршилтад зориулах төхөөрөмжийг турших зэрэг ажил гүйцэтгэж байгаа юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин