ВВС: Ачаа 200 буюу Украинд амссан Оросын хохирол
2022-09-03

ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украинд дайн өдүүлснээсээ хойш гуравдугаар сард л ганц удаа цэргийн хохирлынхоо талаар ам нээж, түүнээс хойш энэ мэдээлэл улсын нууцад хамаарна гэсэн үндэслэлээр огт мэдэгдэл хийгээгүй юм.

 

Энэ зуур Украин болон барууныхан Оросын цэргийн бие бүрэлдэхүүний хохирлын талаар харилцан адилгүй мэдээлэл өгсөөр байна. АНУ Оросыг 80 мянган хүнээ алдсан гэж үзэж байгаа. Аль аль талын мэдээллийг нягтлах, батлах боломжгүй энэ нөхцөлд ВВС агентлаг нээлттэй эх сурвалжууд дээр үндэслэн, хохирлын зарим хэсгийг баримтаар баталгаажуулжээ.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, сэтгүүлчид нээлттэй эх сурвалжуудаас авсан мэдээлэл дээр үндэслэн, Украинд амиа алдсан Оросын 6020 цэргийн нэрийг тогтоож чаджээ. Амиа алдсан хүмүүсийн дунд тусгайгийн отрядууд, түүнчлэн бага тушаалын офицерүүд олон байгааг ВВС онцолсон байна. 

 

Эх сурвалжийн онцолсноор, Оросын албан тушаалтнууд Украинд амиа алдсан цэргүүдийн талаар мэдээлэх нь улам багассан, тиймээс сургуулийн ханан дээрх самбар, оршуулгын газрын хөшөө, цэцэрлэгт хүрээлэн, цэргийн ангиуд дахь дурсгалын хөшөө л мэдээлэл өгөх гол эх үүсвэр болсон гэнэ. Ийм самбар, хөшөөг ВВС агентлагийн сэтгүүлчид олж, тэмдэглэн, зарим цэргийн үхлийн талаар эрх баригчид ч тэр, сэтгүүлчид ч тэр, ар гэрийнхэн нь ч олон нийтийн сүлжээнд мэдээлээгүйг олж тогтоожээ.

 

ВВС агентлагийн бичсэнээр, булшин дээрх бичиглэл болон оршуулсан өдрөөс харахад Украинд амиа алдсан цэргүүдийг Орос руу хүргэх, улмаар оршуулахад 14-20 хоног шаардагддаг аж. Гэхдээ гурав, дөрвөн сарын өмнө амиа алдсан цэргүүдийг долоо болон наймдугаар сард л оршуулсан тохиолдол багагүй гарчээ.

 

Украинд хамгийн их цэрэг нь алдсан бүс нутгуудыг жагсаахад Дагестан урьдын адил тэргүүлж байгаа аж. Эндээс цэрэгт явсан 278 хүн дайны талбарт амиа алджээ. Үүний араас Буриад улс багтаж байна.

 

Гагцхүү нээлттэй эх сурвалжуудаар батлагдсан мэдээллээс харахад л Буриадын 256 цэрэг дайнаас эргэн ирээгүй аж. Гуравдугаарт 227 цэргээ алдсан Краснодар хязгаар багтжээ. Гэтэл ОХУ-ын нийт хүн амын есөн хувийг эзэлдэг Москва хотоос цэрэгт татагдсан нь цөөн гэдгийг амиа алдагсдын тоо гэрчилнэ. Эндээс цэрэгт яваад амиа алдсан 15 хүн л байгаа гэсэн мэдээлэл батлагдсан байна.

 

Оросын армийн бүрэлдэхүүнд хуучин Зөвлөлтийн орнуудаас гаралтай хүмүүс ч багтах бөгөөд тэд ч Украинд олноор амиа алджээ. ВВС агентлагийн мэдээлснээр, Кыргызстанаас 13, Тажикистанаас ес, Гүрж, Өмнөд Осетоос 12, Молдавын нэг иргэн байлдаж яваад амиа алдсан байна.

 

ВВС агентлагийн сэтгүүлчдийн гаргасан жагсаалтад амиа алдсан 6024 цэргийн нэр байгаагийн 1025 нь буюу 17 хувь нь офицер, үүнээс 4 нь генерал, 35 нь хурандаа байгаа аж. 

 

Түүнчлэн Оросын армийн бага тушаалын офицерүүд ихээхэн хохирол амссан байна. Учир нь гагцхүү бага тушаалын офицерүүд л байлдаан явуулах үндсэн тактикийн шийдвэр гаргадаг юм. Мөн ихэвчлэн 21-22 насанд дэслэгч цол авдаг тул амиа алдсан бага тушаалын офицерүүдийн ихэнх нь залуус байжээ. 

 

Ачаа 200-г зөөх ачаалал хэтэрсэн 

Украины талаас Оросын хохирлыг асар их, тиймдээ ч "Ачаа 200-г зөөх ачаалал нь хэтэрсэн" гэсэн мэдээллийг байнга түгээж байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд Украины 24 суваг тусгай албадаас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ дайны талбарт амиа алдсан цэргүүдийнхээ цогцосыг зөөхийн тулд Оросын эрх баригчид хувийн агаарын тээврийн компаниудыг шахалтад оруулж байгаа хэмээн онцолж байв. . 


ОХУ Украинд асар их хохирол амссан тул хувийн компаниудыг “Ачаа-200”-г зөөхийн тулд албадаж байгаагийн дээр ямар ч төлбөр төлөөс өгөхгүй байгаа гэж эх сурвалж мэдээлжээ. Ачаа 200 гэдэг нь цэргийн алба хаагчийн цогцосыг оршуулах газарт хүргэх тээвэрлэлтийн үеийн код нэршил юм. 


24 сувгийн мэдээлснээр, Оросын зах хязгаар нутгууд руу цогцос зөөх ажил эрс нэмэгдсэн тул агаарын тээврийнхний ачаалал эрс өссөн гэж Украины тусгай албад мэдээлжээ. Мөн хувийн агаарын тээврийн компаниудыг албадан цэргийн зориулалтаар ашиглах болсон нь төсөв болон тээврийн ачааллыг ихээхэн бууруулсан гэнэ. 

 

Хувийн компаниудыг албадах болсон нь “Ачаа 200” тээвэрлэх онгоцууд ямар ч зогсолтгүй шахам нислэг үйлдэж байгаагийн улмаас олноо эвдрэх болсон байна. Гэвч сэлбэг хэрэгсэл хангалтгүй тул нислэгийн паркад засвар үйлчилгээ хийх боломжгүй байгаа аж.

 

Тиймээс хувийн компаниудыг дайчлах болсон бөгөөд харин төрөөс тэдэнд ямар нэгэн нөхөн төлбөр төлөхгүй байгаа, цаашдаа Оросын агаарын тээвэрлэгчид эхнээсээ дампуурлаа зарлаж магадгүй гэж Украины хэвлэл мэдээлж байлаа
 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
МАНАЙ АГУУ ОРОС УКРАЙНЫ ГАЗАР НУТГИЙН ТАВНЫ НЭГИЙГ ЭЗЭЛЧИХЭЭД БАЙХАД ЮУН ХОХИРОЛ,
2022-09-05
Hovdiin most sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25rbaaziin hogiin hulgaich baasanjav avto kambinatiin adgiin hulgaich baasanjav
2022-09-04
Оросууд цэргээ хядуулчихаад бантсандаа тоог нь нууцлаад байгаа нь тэнэг хүнд ч ойлгомжтой. Ялж дийлээд бага хохиролтой байвал бахархалтайгаар зарлаж байгаа. Тэнэг иванууд ботокстой өвгөнд дарлуулаад байж байхдаа таарсан новшнууд
2022-09-03
yg vnen
2022-09-03
Яг үнэн
2022-09-03
Мэдээллийн дайн гэж тэнэг юм бичиж байхын оронд тусгаар улсын эрхэд халдаж түрэмгийлж орсон террорист Оросуудынхаа түүхийн талаар оросуудын өөрсдийнх тухай ганц болтугай ном уншиж усан толгойдоо жаахан ч гэсэн нэг номны мэдлэгтэй болмоор юм. Ядаж дэлхийн 2-р дайнд Шүтээд байдаг Оросууд чинь анх Германтай гэрээ байгуулж хөршүүдрүүгээ зэрэг довтолж Европыг тэнцүү хуваах гэж байсан соц арьсны цаанах фашист улс хэрхэн дайны баатар дүр эсгэж ирсэнг ойлгочихоод ийм юм бичиж баймаар юм. Ийм усан тэнэг гарууд Монголын иргэд дотор байхаар Украйны араас орох Монголд ойрхон харагдах юмдаа
2022-09-03
yg vnen
Украйн мэдээллийн дайн сайн хийх юм. Баруун ч их давс хужир нэмэхдээ гаргууд юм. Харин бодит байдал дээр ядахдаа ганц ч болов ялж үзчихээд Оросыг талаар бичих хэрэгтэй.
2022-09-03
Яг үнэн
Мэдээллийн дайн гэж тэнэг юм бичиж байхын оронд тусгаар улсын эрхэд халдаж түрэмгийлж орсон террорист Оросуудынхаа түүхийн талаар оросуудын өөрсдийнх тухай ганц болтугай ном уншиж усан толгойдоо жаахан ч гэсэн нэг номны мэдлэгтэй болмоор юм. Ядаж дэлхийн 2-р дайнд Шүтээд байдаг Оросууд чинь анх Германтай гэрээ байгуулж хөршүүдрүүгээ зэрэг довтолж Европыг тэнцүү хуваах гэж байсан соц арьсны цаанах фашист улс хэрхэн дайны баатар дүр эсгэж ирсэнг ойлгочихоод ийм юм бичиж баймаар юм. Ийм усан тэнэг гарууд Монголын иргэд дотор байхаар Украйны араас орох Монголд ойрхон харагдах юмдаа
Дайн юм чинь хохиролгүй гэж байхгүй. Тэр тусмаа орчин үеийн дайнд. Хоёр тал хохиролоо дандаа худлаа мэдээлдэг нь эртнээс тогтсон уламжлал. Өөрийнхийгөө багасгаж, нуудаг. Харин дайсныхыгаа өснөж мэдээлдэг. Тийм учраас энэ мэдээ орчуулагч нар хоёр талын мэдээллийг хоюуланг нь тавьж байх хэрэгтэй. Хүн төөрөгдүүлэх юм бүү хийж бай!
2022-09-03
Болд:
Путин чөтгөрийн ажлын үр дүн. Энэ алуурчнаас болж Гэм зэмгүй хэчнээн хүн үрэгдэж байна аа. Энэ дайныг зогсоох ганц эрх мэдэлтэй хүн бол энэ ЧӨТГӨР гэсэн шүү. Тээр жил Якутын бөө үнэн хэлсэн байгаа юм шүү
2022-09-03
Зочин:
Бүх хот, тосгодын оршуулгын газруудаар тогтмол яваад байж чадахгүй нь тодорхой. Тийм тул цэргийн хохирол 6000 с хэд дахин их байгаа нь ойлгомжтой. Украины талын мэдээгээр Оросын амь үрэгдсэн цэргийн тоо 50000 дөхөж байгаа. Үүнд Оросоос гадна ДНР, ЛНР ийн цэргүүд орсон. Харин Украин өөрийн цэргийн хохирлыг 9000 гэж зарласан. Энгийн иргэдийн хохирол 7000.
2022-09-03