Энэ жил цэрэгт татагдах Солонгосын алдартнууд
2022-09-05

Сонг Кан

 

Сонг Кан 1994 оны дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн. 2017 онд "Худалч ба түүний амраг" олон ангит кинонд дебютээ хийсний дараа салбартаа хамгийн алдартай жүжигчдийн нэг болсон билээ.

Сонг "Хайрын дохиолол", "Амтат гэр" зэрэг хэд хэдэн цувралаар алдаршсаны дараа цэргийн алба хаахаар болсон байна.  

 

Нам Жү Хёг

 

Нам Жү Хёг хэсэг хугацаанд кинонд тоглохгүй байсан нь үзэгч шүтэн бишрэгчдийнхээ хүлээлтийг үүсгээд байсан. Сүүлд тэр маш олон алдартай төслүүдэд оролцож байсантай холбоотой аж.  

1994 оны хоёрдугаар сарын 22-нд төрсөн Нам Жу Хюк цэрэгт татагдах цаг болжээ. Олон шүтэн бишрэгчид маш их харамсаж байна, ялангуяа түүний сүүлийн төсөл болох "Хорин тав, хорин нэг" хэмээх кино нь олны сайшаалыг хүртэж хандалт өндөртэй байсан билээ.

 

Кан Тэ О

 

Кан Тэ О нь кино ертөнцөөс хэсэг завсарласны дараагаас "Онцгой өмгөөлөгч Вүү" киноны Ли Жүн Хо-ийн дүрээр эргэн ирэлт хийсэн. Түүний хувьд буцаад энэ салбартаа байр сууриа олж чадсан ч цэрэгт явах гэж байгаа нь тохиромжгүй цаг хэмээн харж байгаа юм.

Харин түүний шүтэн бишрэгчдэд зориулсан сайн мэдээ нь “Онцгүй өмгөөлөгч Вүү”-ийн хоёр дахь улирлын тухай яригдаж байгаа мэдээлэл юм.

 

Жинён

 

Өмнөд Солонгосын алдарт GOT7 хамтлагийн гишүүн Жинён нь  дуучин, жүжигчин гэдгээрээ алдартай болж чадсан.

Тэрээр аль алинд нь үнэхээр чадварлаг нэгэн бөгөөд "Чөтгөрийн шүүгч", сүүлийн үед "Юмигийн эсүүд 2" зэрэг хэд хэдэн дүрээрээ үүнийгээ нотолсон. Ирэх жил хагасын хугацаанд шүтээн жүжигчнээ хүлээхэд фенүүд бэлэн биш байгаа тул үнэхээр гунигтай байна хэмээн сэтгэгдлээ цахим орчноороо хуваалцаж байсан.

 

Сэхүн

 

Сэхүн нь 1994 оны дөрөвдүгээр сарын 12-нд төрсөн. EXO-ийн Сэхүн бол бүгдийг хийж чадсан гайхалтай гишүүн билээ.

 Удахгүй нээлтээ хийх "Хайр, Хара ахлах сургууль" олон ангит кино болон гол дүрд нь тоглосон. Сэхүн мөн л цэрэгт явахаар бэлтгэж байна. Түүний дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шүтэн бишрэгчид нь түүний оршихуйг үгүйлэх ч тэр эргэн ирж, урьд өмнөхөөсөө илүү сайн эргэн ирэх нь дамжиггүй биз ээ.

 

Кай

 

EXO хамтлагийн өөр нэг гишүүн хамтлагийн гол бүжигчин Кай мөн цэргийн албанд явхаар болжээ. Тэрээр EXO-гийн хамгийн сүүлд цэрэгт татагдаж буй гишүүдийн нэг юм (Сэхүнтэй хамт). Сүүлийн хэдэн жил загварын шүтээн болж, "Peaches" нэртэй хоёр дахь цомгоо гаргаж сүүлийн жилүүдэд урлагийн салбарт нэлээн завгүй байсан нэгэн юм. Шүтэн бишрэгчид нь шүтээнтэй салах ёс гүйцэтгэх ч түүнийг шүтэн бишрэгчдэдээ зориулж маш их зүйлийг төлөвлөж эргэн ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Ким Мин Кю

 

Өнгөрсөн жил “A Business Proposal” киноны Ча Сон Хуны дүрээр маш их амжилтад хүрсэн Ким Мин Кю мөн бусдйн адил цэрэгт татагдах болсон байна.

Ким Мин Кю нь 10 жилийн өмнө "Monstar" олон ангит кинонд дебютээ хийсэн ба олон улсад нэр хүндтэй болсон түүний хувьд 2022 он үнэхээр гайхалтай жил болжээ. Одоогоор шүтэн бишрэгчид нь түүнтэй салах ёс гүйцэтгэсэн нь гунигтай байгаа ч түүнийг эргэн ирэхэд нь ямар дүрд тоглох талаар хүлээлт үүсгэсэн байгаа гэнэ.

 

На Ин Вүү

 

На Ин Вүү энэ салбарт нэлээд удаан ажиллаж байгаа жүжигчин юм.

Тэрээр   "Сар мандаж буй гол" цувралын гол дүрд тоглосныхоо дараа гэнэтийн анхаарлын төвд орсноор маш олон шүтэн бишрэгчтэй болж чадсан юм.

Саяхан "Jinxed at First" кинонд дүр бүтээж, "2 Days & 1 Night 4" олон төрлийн шоунд оролцож байсан тул шүтэн бишрэгчид нь түүнийг “удахгүй цэрэгт явах гэж байгаа нь тун харамсалтай зүйл юм” хэмээсэн.

 

Кан Сын Юн

 

Кан Сын Юн бол 2010 онд "Superstar K2" дууны тэмцээнд анх оролцож байсан дуучин, ая зохиогч бөгөөд удалгүй YG Entertainment-тай гэрээ байгуулж, WINNER хамтлагийн ахлагч болсон нэгэн юм.

Тэр цагаас хойш Сын Юн хөгжмийн шагналд нэр дэвшээд зогсохгүй жүжигчний шагналд ч нэр дэвшсэн олон талын авьяастай уран бүтээлч гэдгээ дэлхий нийтэд харуулсан.

Кан Сын Юн цэрэгт элссэний дараа салбар нь эрдэнийн чулууг алдах нь гарцаагүй.

 

Ким Вүү Сок

 

Ким Вүү Сок нь 1994 оны гуравдугаар сарын 3-нд төрсөн. 2017 онд "Love Playlist: Season 2" вэб драмаар дебютээ хийсэн. Тэр цагаас хойш  "Рүүки цагдаа", "Цэргийн прокурор Доберман" зэрэг хэд хэдэн хит кинонд тоглосон. Удахгүй болох цэргийн албанд Ким Вүү Сеок явах боловч цаг хугацаа хурдан өнгөрч, фэнүүдтэйгээ баяр баяслаар дахин уулзах нь дамжиггүй юм.

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин