Канадад мэс ашиглан халдлага үйлдсэний улмаас 10 хүн амиа алджээ
2022-09-05

Канадын Саскачеван мужид хэд хэдэн халдлага гарсны улмаас 10 хүн амиа алдаж, 15 хүн шархадсан талаар цагдаагийн газар мэдээлснийг ВВС агентлаг дамжуулжээ. Хэрэг үйлдсэн этгээдүүд нуугдсан, муж даяар тэднийг эрэн сурвалжилж байгаа аж. 

 

Сэжигтнүүд 13 өөр газарт хэрэг үйлдсэн бөгөөд 31 настай Дэмиен Сандерсон, 30 настай Майлз Сандерсон нар энэ хэргийг үйлдсэн гэж цагдаагийнхан мэдээлсэн байна. Цагдаагийнхны өгүүлснээр, тэдний овог ижил ч төрөл садан эсэх нь тодорхойгүй, одоо тэд зэвсэглэсэн, зугтаж яваа тул аюултай гэнэ. Тэднийг хамгийн сүүлд Режайн хотод ням гарагт харсан аж.

 

Улмаар Канадын индианчууд амьдардаг Жеймс Смит нутагт онц байдал тогтоосон байна. Мөн хохирсон хүмүүст яаралтай тусламж үзүүлэх зорилгоор хоёр төвийг нээжээ.

 

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо энэ халдлагыг "аймшигт, зүрх зүсэм" хэмээн мэдэгдсэн байна. "Хайртай хүнээ алдсан, шархадсан хүмүүсийн талаар би бодож байна" хэмээн Жастин Трюдо Твиттер хуудсандаа бичжээ.

 

Харин Канадын Нийгмийн аюулгүй байдлын сайд Марко Мендичино мужийн оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг уриалсан байна.

 

"Саскачеван, тэр дундаа Жеймс Смит уугуул ард түмний оршин суудаг бүсэд ойрхон оршдог нутгийн оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг хүсье" хэмээн тэрбээр Твиттер хуудсандаа бичжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ХУЙХ ЦУГЛУУЛАГЧ НАР ЮМ БИЗ ДЭЭ..
2022-09-05
АЛАЛЦААД БАЙ, АЛАЛЦААД БАЙ, УЛАМ ИХИЙГ АЛАХ ХРЭГТЭЙ, ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ АРДЧИЛАЛ
2022-09-05