ОХУ-ын Дорнын эдийн засгийн форумд Л.Оюун-Эрдэнэ оролцоно
2022-09-05

ОХУ-ын Дорнын эдийн засгийн форум өнөөдөр эхэлж байна. Владивосток хотноо энэ сарын 5-8-ны хооронд явагдах форумд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин оролцоно гэж Интерфакс мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Путин есдүгээр сарын долооны өдөр форумын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэх аж. Мөн хуралдаанд Мьянмарын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аун Хлайн, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүх хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар оролцох юм байна.

 

Мөн есдүгээр сарын долооны өдөр Владимир Путин форумд урилгаар оролцож буй гадаадын төрийн тэргүүнүүдтэй хоёр талт уулзалт хийхээр төлөвлөсөн талаар Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Дэд сайдын хэмжээнд оролц. Пяздуу юмаа
2022-09-05
Энэ новшнууд оросуудтай сүүжирээд ард түмнээ дэлхийд хорлож дуусдаггүй ..
2022-09-05
Дуртай дурны хонгио гэдэг шиг ийм эгзэгтэй уед умхий оросын зохиосон юм болгонд оролцож юу хийдэг юм энэ очноон удаа оролцлоо нэг олигтой шийд гарсануу энэ боомтоор дамжиж 1 ширхэг контейнер монголыг зорьсонуу туй ч бхгуй шдээ данхан толгойлчоод ичиж баймаар бнаа
2022-09-05