Оросын төмөр зам ажилтнуудаа Украины дайнд оролцохыг санал болгож байна
2022-09-05

Оросын төмөр замын ажилтнуудыг Батлан хамгаалах яамтай гэрээ хийж, сайн дурын цэрэг болон Украины дайнд явахыг санал болгож байгаа гэнэ. Энэ талаар "Школа призывника" хүний эрхийн байгууллагын гүйцэтгэх захирал Алексей Табалов Фейсбүүк хуудсандаа бичжээ. 

 

Алексей Табаловын өгүүлснээр, Оросын төмөр зам 10 мянган ажилтнаа дайнд явуулахаар ятгах үүрэг хүлээсэн гэнэ. Тэрбээр баталгаа болгон Дорнод Сибирийн төмөр замын төлөөлөгчдөөс олж авсан баримт бичгийг нийтэлжээ. 

 

"Украины нутаг дэвсгэр дээр явагдаж буй тусгай ажиллагаанд оролцох хүсэлтэй ажилтнуудыг илгээх квотыг Оросын Ерөнхийлөгч компани, корпорациудад тавьсан. "РЖД" (shuud.mn: Оросын төмөр зам)-ийн квот 10 мянган хүн" хэмээн дотоод баримт бичигт өгүүлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын төмөр замын нэгж, хэлтэсийн удирдлагуудыг ажилтнуудтайгаа ухуулга яриа хийхийг үүрэг болгож байгаа гэнэ. Дайнд явахыг зөвшөөрсөн хүмүүсийн ажлын байрыг хадгалж, амралт олгох аж. Мөн нэг удаагийн урамшуулал болгон 200 мянган рубль (shuud.mn: монгол мөнгөөр 8,6 сая төгрөг)-ийг Оросын төмөр зам, мөн гэрээ байгуулах үед Батлан хамгаалах яам ийм хэмжээний мөнгөн урамшуулал олгох гэнэ. 

 

Баримт бичигт "тэргүүн шугаманд" явах болон "объект хамгаалах, техник зөөвөрлөх "БАРС" отрядад алба хаах сайн дурынхан" гэсэн хоёр төрлийн гэрээт цэрэг авна гэж заасан байна. Тэргүүн шугам руу явах хүмүүст сар бүр 300 мянган рубль, үүн дээр 150-180 мянган рублийн урамшуулал олгоно гэж амлажээ. Харин ар талд ажиллах хүмүүст сар бүр 200 мянган рубль, урамшуулал олгох гэнэ. Ингээд зургаан сар алба хаасны дараа төмөр замчдад нэг удаагийн урамшуулал цалин олгож, байлдааны ажиллагаанд оролцсон гэрчилгээ олгоно хэмээжээ. 

 

Гэхдээ хэнийг ч албадахгүй, ятгахгүй, ухуулан таниулах байдлаар яриа хийхийг бичигт анхааруулсан байна. Дээрээс өгсөн зааварчилгааны дагуу Оросын төмөр замын хүний нөөцийн мэргэжилтнүүд суртал ухуулгын ажлыг байнга явуулах үүрэг хүлээжээ.

 

Энд дуулгахад, Оросын арми Украинд ихээхэн хохирол амсаж байгаагийн улмаас сайн дурын цэргүүд авах ажлыг орон даяар зохион байгуулж байгаа гэх мэдээлэл сүүлийн үед ихээхэн гарах болсон юм. Мөн Украины дайнд илгээхийн тулд сайн дурын цэргүүдэд өгөх урамшуулал хөлсийг ч нэмсэн талаар Оросын хараат бус хэвлэлүүд мэдээлж байлаа. Эх сурвалжуудын мэдээлснээр, Буриад зэрэг үндэсний цөөнхүүд амьдардаг нутаг дэвсгэрээс шинэ цэрэг татахын тулд өмнөх хөлсийг хоёр дахин нэмэгдүүлж, суртал ухуулгын ажлыг улам өргөжүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Манай Оросын долоогч нар явчиич
2022-09-05
Аха:
Дайн эхнлснээс хойш элбэг 40 мянган орос цэрэг газрын бордоо болсон бнлээ. Аймаар
2022-09-05
зочин:
Oросын төлөө бусад монголчуудаа зодоод чичлээд байдаг боссон хөхсөн боов... бишээ босгоод хөхсөн боов бүлгэм билүү.. юу билээ. аан тийм уучлаарай .. босоо хөх монгол бүлгэмээ тэнд очиж Oрос ах нарынхаа төлөө байлдаач ээ..
2022-09-05
Амалсан цалингаа дараа нь өгөхгүй бна гээ биз дээ .
2022-09-05