Украины цэргүүд гурван сууринг чөлөөлсөн талаар Зеленский зарлав
2022-09-05

Украины Зэвсэгт хүчин сөрөг довтолгооны хүрээнд Донецк муж дахь нэг суурин газар болон өмнөд хэсэг дэх хоёр сууринг чөлөөлжээ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн байна. 

 

"Донецк муж дахь суурин газрыг чөлөөлсөн 103 дугаар бригадын 63 дугаар батальоны дайчдад талархал илэрхийлье. Түүнчлэн 54 дүгээр бригад Лисичанск-Северск чиглэлд урагш давшиж, тодорхой өндөрлөгүүдийг эзлэсэн. Үүний зэрэгцээ мото явган цэргийн 42 дугаар батальоны баатарлаг үйлсийн ачаар манай улсын өмнөд хэсэг дэх хоёр суурин газар чөлөөлөгдлөө" хэмээн Зеленский мэдэгдэлдээ онцолжээ.

 

Тэрбээр энэ мэдэгдэлдээ чухам ямар суурингуудын талаар өгүүлж байгаагаа тодруулаагүй байна. Зеленский ийн мэдэгдэхээс өмнө, есдүгээр сарын дөрөвний өдөр Оросын цэргүүд хяналтаа тогтоосон байсан Херсон мужийн Высокополье суурингийн барилга дээр Украины далбаа мандуулж байгааг харуулсан зураг телеграм сувгуудаар түгсэн. Үүний дараа Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андрей Ермак мөн л энэ зургийг нийтлэн "Алхам алхмаар" хэмээн бичсэн байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сүүгий:
Буцаагаад алдчихсаан хө. Мэдээгүй л цуураад байна уу?
2022-09-06
Украйн ялж, Оху бөгсдүүлнэ;)
2022-09-06
Зочин:
Зиг хайль!
2022-09-06
Уншигч:
Бурхан гуйсан ч газар нутгаа бусдад бүү өг. Үхэн үхтэл, ялан ялтал тэмцээрэй, слава украйне.
2022-09-05
Зочин:
Зиг хайль!
зочин:
тэгж байгаад бүгдээрээ үхсэн асуудал байгаа шүү энгийн иргэн байхгүй гэхээр л шууд устгадаг юм билээ дээ
2022-09-05