Кабулд болсон дэлбэрэлтийн улмаас Оросын дипломат амиа алджээ
2022-09-05

Өнөөдөр, есдүгээр сарын тавны өглөө Кабул хотноо Оросын Элчин сайдын яамны гадаа амиа золиослогч өөрийгөө дэлбэлсэн талаар бид олон улсын агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар мэдээлсэн. 

 

Оросын ЭСЯ-ын ойролцоо амиа золиослогч өөрийгөө дэлбэлж, 20 хүн амиа алджээ

 

Энэ халдлагын улмаас ОХУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтан болон нэг хамгаалагч амиа алдсан гэж РИА Новости мэдээлжээ.

 

Афганистаны эх сурвалжуудын мэдээлснээр, талибууд хэргийн газарт зураг авахыг хориглож байгаа гэнэ. Халдлагын улмаас 20 хүн амиа алдсан, Афганистаны оюутнуудын виз хүссэн материалыг авахаар Оросын дипломат гарч ирэх үед амиа золиослогчийн бөмбөг дэлбэрсэн гэж Ройтерс мэдээлжээ. Амиа золиослогчийг Оросын ЭСЯ-ын хамгаалалтынхан устгасан тул цугласан олон дээр ирж амжаагүй байсан гэсэн мэдээллийг зарим эх сурвалж дамжуулж байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хэн илгээсэн нь ойлгомжтой.
2022-09-05
иргэн:
оросуудыг устгаж байхад болно
2022-09-05
Баяр:
Оросод сурах зөвшөөрөл авсан оюутны нэрс танилцуулах ажлын үеээр.
2022-09-05