BTS V, Blackpink Jennie нарын хамтдаа авхуулсан шинэ зураг цацагдлаа
2022-09-06

BLACKPINK хамтлагийн гишүүн Женни болон BTS-ийн V хоёрын болзооны батлагдаагүй цуу яриа олон нийтийн анхаарлыг татсаар байна.

HYBE ч, YG Entertainment ч тэдний үерхэж буй эсэхт хариу өгөөгүй бөгөөд зарим арми, блинкүүд /BTS, BLACKPINK хамтлагийн фэнүүд/ цацагдаад буй зургуудыг засварласан байж болзошгүй гэж таамаглажээ.

Солонгосын зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч цуурхал тарж тэднийг удахгүй Нью-Йорк хот руу аялна гэж мэдэгдсэнийг YG Entertainment үгүйсгэсэн юм.

Интернэтэд олон шүтэн бишрэгчид нь эдгээр цуу яриаг баталвал хүлээн зөвшөөрч дэмжих болно гэж бичиж буй ч зарим нь Женни болон түүний өнгөрсөн болзооны түүхүүдээс сөхөн, ор үндэслэлгүй доромжлолын шинжтэй сэтгэгдлүүд бичжээ. Женни өмнө нь EXO хамтлагийн Kai-тай болзож буйгаа батлаж байсан бөгөөд тухайн үед түүний болон BIGBANG хамтлагийн ахлагч G-Dragon-ын талаар батлагдаагүй цуурхал ч тарж байжээ. 

Блинкүүд Женнигийн насанд болзох нь хэвийн үзэгдэл хэмээн дэмжиж буй ба хамгийн их дурдагдсан "байнга" үерхдэг гэх сэтгэгдлээс Женниг хамгаалахыг оролдсоор байна. Бүр зарим нь энэхүү нөхцөл байдлыг хүйсээр ялгаварлан гадуурхаж, эмэгтэйчүүд, охидын үнэ цэнийг бууруулж, тэднийг гадуурхсан гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Блинкүүд YG Entertainment-ын зүгээс Женнид анхаарал хандуулан, интернэт хэрэглэгчдийн сэтгэгдлээс хамгаалах дорвитой алхам хийх ёстой гэж үзэж байна. BLACKPINK хамтлагийн гишүүд үзэн ядсан, бүдүүлэг тэр ч бүү хэл амь насанд нь заналхийлсэн сэтгэгдлүүдийн бай болсоор байгаа юм. 

V ч мөн адил үзэн ядсан сэтгэгдлүүдийг хүлээн авч буй тул арми нар HYBE-с түүнийг хамгаалахыг шаардсаар байна.

Ц.Наранцацрал 

Shuud.mn
Сонин хачин
Мандуухай:
Хөөх эх гоё байлаа
2023-06-24
Goo:
Иймэрхүү эвлүүлгийн зураг хүмүүс их хийж чаддаг шүү дээ . Гэхдээ үнэн байх ч магадлалтай. Гоё сонирхолтой мэдээлэл хүргэдэг шүү
2022-12-28
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-27