Оросын ЭСЯ-ны гадна болсон дэлбэрэлтийн хариуцлагыг Исламын улс өөр дээрээ авлаа
2022-09-06

Есдүгээр сарын таванд Афганистаны нийслэл Кабул хот дахь Оросын Элчин сайдын яамны гадаа амиа золиослогч өөрийгөө дэлбэлсний улмаас 20 хүн амиа алдсаны дотор Оросын дипломат албаны хоёр ажилтан байсан талаарх мэдээлэл гарч байлаа. 

 

Оросын ЭСЯ-ны ойролцоо амиа золиослогч өөрийгөө дэлбэлж, 20 хүн амиа алджээ


Энэ үйл явдлын дараа "Исламын улс" алан хядах байгууллагынхан Оросын ЭСЯ-ны гадаа халдлага үйлдсэн амиа золиослогчийн зургуудыг нийтэлжээ. Мөн энэ халдлагад өөрсдийгөө хамааралтай гэж "Исламын улс" бүлэглэл мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулсан байна. 

 

Алан хядах байгууллагын мэдэгдэлд, ЭСЯ-ны ойролцоо, Оросын дипломатуудын хамт байсан хүмүүс дээр амиа золиослогч очин бүсэн дэх тэсрэх төхөөрөмжөө дэлбэлсэн хэмээн онцолсон байна. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин