КОВИД-19: Улсын хэмжээнд 384 хүн хэвтэн эмчлүүлж байна

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 57 тохиолдол батлагдлаа. Үүний 32 нь Улаанбаатарт, 25 нь орон нутагт бүртгэгдлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 980 422 боллоо.
Нийт батлагдсан тохиолдлын 539 358 (55.0%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон 21 аймагт халдвараар өвчидсөн 384 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Орон нутгаас Өмнөговь аймагт 19 халдварын тохиолдол бүртгэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ