Хятадын Сычуань мужид газар хөдлөлтийн улмаас 46 хүн амиа алджээ
2022-09-06

Хятадын Сычуань мужид хүчтэй газар хөдлөсний улмаас ихээхэн хохирол амссан талаар Синхуа агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Сычуань мужид болсон 6,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 46 хүн амиа алдсан байна. Газар хөдлөлтийн голомт нь мужийн захиргааны төв болох Чэнду хотоос 226 км зайд, Лудин гацаанд байсан гэнэ.

 

Газар хөдлөлтийн голомтоос таван км радиуст хэд хэдэн тосгон байдаг бөгөөд байгалийн гамшгийн улмаас 46 хүн амиа алдаж, 50 хүн гэмтэж бэртжээ. Голомтын бүс рүү аврагчдын бригад илгээсний дээр цагдаа, Ардын чөлөөлөх армийнхан газар дээр нь ажиллаж байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, Хятадад газар хөдлөлт ихээхэн тохиодог. 2008 оны тавдугаар сард Вэньчуаны газар хөдлөлт болсон бөгөөд энэ гамшгийг XXI зууны хамгийн сүйрэл дагуулсан газар хөдлөлт гэж үздэг. Тухайн үед 8,0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 70 мянган хүн амиа алдаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Худлаа тоо
2022-09-07
Худлаа тоож байх
2022-09-07