Л.Энх-Амгалан: Боловсролын салбарт хуурамч диплом үйлддэг сүлжээ үүссэн байна
2022-09-06

БШУЯ, МХЕГ-тай хамтран ЕБС, цэцэрлэгийн багш нарын боловсролын бичиг баримтад зургаан сарын хугацаанд хяналт шалгалт хийжээ. Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийв. Шалгалтын явцад БШУЯ-ны өрөөнөөс ажлын хэсгийн компьютерийн хард диск, хуурамч байж болзошгүй 400 гаруй дипломаттай цаасан хайрцаг алдагдаж, ажлын хэсгийн гишүүдийг дарамталсан тохиолдлууд гарчээ.

 

 

Боловсролын салбарт 51 000 багшийн 71 000 диплом бий. Үүнээс 59 000 дипломыг шалгасан байна. Үлдсэн 12 000 дипломыг үргэлжлүүлэн шалгах аж. Шалгалтаар 724 диплом зөрчилтэй нь тогтоогджээ. Зөрчлийн ихэнх нь цэцэрлэг, бага ангийн багш нараас илэрсэн байна.

 

Илэрсэн зөрчлүүд

 

  1. Дипломын дугаар давхацсан, бусдын овог нэрийг ашигласан, гарын үсгийг дууриалгасан, дугаар өөрчилсөн, тамга буруу дарсан, регистерийн дугаарыг ашигласан зэрэг 454 зөрчил байна.

  2. Бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 139 зөрчил байна. Тухайн жилд их, дээд сургуульд хуваарилагдаагүй, бүртгэлд огт байхгүй дугаарыг ашиглаж, хуурамч диплом хийсэн.

  3. Элсэлт, төгсөлтийн тушаалгүй, шууд диплом бичиж өгдөг зөрчил илэрлээ. Тухайлбал, Газарчин их сургууль Завхан аймгийн 20 гаруй багшид суралцаагүй байхад нь магистрийн диплом бичиж олгосон байна.

  4. Суралцаагүй хүний дипломыг боловсролын системд шивж, албажуулсан зөрчил илэрсэн.

 

Дипломыг хуурамчаар үйлдэж, баталгаажуулдаг сүлжээ үүссэн байна. Баримт бичгийг хуурамчаар үйлдэх нь эрүүгийн зөрчил учраас 724 дипломын асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлж буйгаа БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэллээ.

 

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Боловсролын салбар тунгалаг, шударга байх ёстой. Дипломын зөрчилтэй багш нарт үр хүүхдээ даатгаад орхиж болохгүй. Урьдчилсан байдлаар  700 гаруй зөрчилтэй дипломтай багш, сурган хүмүүжүүлэгч нар хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байсанд хүлцэл өчиж байна. Үүнээс үүдсэн хор хохирлыг мөнгөөр хэмжих боломжгүй.

 

Цаашид БШУЯ, Боловсролын ерөнхий газар, Боловсролын хүрээлэн, БҮТ, Их дээд сургуулиудад энэ шалгалтыг хийнэ” гэдгийг хэлэв.

 

Мөн тэрбээр цаашид боловсролын бичиг баримтыг блокчейн технологид шилжүүлж байна. Энэ жилээс эхлэн их дээд сургуульд элсэгчид, төгсөгчдийн боловсролын бичиг баримтыг блокчейн технологид шилжүүлж, хуурамч, зөрчилтэй диплом үйлдэж, ажил, албан тушаалд томилдог байдал арилна гэдгийг тодотгож байна.

 

Зөрчилтэй багш нарыг ажлаас нь чөлөөлж, шалгуулахаа салбарын сайд хэллээ.  Тухайн орон тоог их, дээд сургууль төгссөн, ажилд ороогүй 1700 орчим багшийг ажилд авах, МУИС-ийг химич, физикч, математикчаар төгссөн 700-800 хүнийг мэргэшүүлэх сургалтад хамруулах замаар ЕБС-ийн багш нарын хэрэгцээг хангах боломжтой гэж үзэж байна. 

 

Илэрсэн зөрчлийн хүрээнд 11 арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Тухайлбал

 

-Бусдын овог нэр, регистерийн дугаар ашигласан, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, бүртгэлгүй дугаар ашигласан зэргээр боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч бичиг баримтыг ашигласан гэмт үйлдлийг хуулийн байгууллагад шалгуулна.

 

-Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон этгээдийн улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж, хуурамч дипломтай этгээдийг ажилд томилсон эрх бүхий албан тушаалтныг ажлаас нь чөлөөлнө.

 

-Дипломын дугаарыг зөрүүтэй болон давхардуулан олгосон, архив бичиг хэргийн зааврыг зөрчиж, баримтыг зөрүүтэй бүртгүүлсэн Их, дээд сургуульд хугацаатай үүрэг даалгавар өгч, хариуцлага тооцно.

 

-Хуурамч дипломын сүлжээ үүсгэсэн албан тушаалтнуудыг шалгах ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ.

 

-Хуурамч диплом олгосон их, дээд сургуулийг зарлаж байна.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Шүгдэн мүгдэнд залруулдаг домтой шүү.:
Энх-Амгалан болоод бусад мяндагтнууд аа шүгдэн шүтэхээ битгий зогсоогоорой. Үр удам чинь хэдэн үеэрээ гуйлгачин явж жинхэнэ амьдрал ойлгоно. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай. Бидний үр хүүхэд дээшлэг л дээ.
2023-06-26
Соронзон муугаар хэлвэл ааштай, сайнаар хэлвэл шаардлагатай хун байхаа. Ямар ч байсан Соронзон Монголын боловсролын салбарт сайд Энх-Амгалангаас илуу хувь нэмэр оруулсан. Тэтгэвэрт гарахдаа захын хөлсний сэтгуулч, Монголын баялгаар хөлжиж намдаа хандив өргөснөөрөө сайд болсон хужaa Энх-Амгаланд доромжлуулах учиргуй
2022-09-07
ШҮГДЭН ШҮТДЭГ САЙД БУЛАЙ ХА ХА
2022-09-07
mgl hyyhen:
ha ha yag nydend haragdtal bichlee
2022-09-07
Нөгөө мундаг Боловсролын сайд Энх-Амгалан, АПУ Батсайхан тэргүүтнүүд.. Ер нь энэ Шүгдэн гэдэг ном бол маш хориотой. Уншуулах юм бол тухайн хүн амьд бгаа хугацаандаа хахаж цадатлаа баян амьдардаг, харин түүнээс хойших үр удам нь 9 үеэрээ модоо барьдаг, ийм л ном юм билээ. Ийм хүн бүхэл бүтэн улсын Боловсролын системийг атгаж байна гэхээр л... Хммм
2022-09-06
MUIS 11?:
Yuu be?
2022-09-06
Зөв ч бичих чадваргүй Энх-Амгаланг зайлуулж, Соронзон захирлаар Боловсролын сайд хийлгэеээ. Том шинэчлэл хийнэдээ тийм чадалтай хүн??????
2022-09-06
Л.ЭНХ-АМГАЛАН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА БАЙХДАА “ТЭР ШОЙГУ НЬ ИРЭЭД ЗЭВСЭГ ТАНК ӨГСӨН” ГЭЖ ИХ ХУРЛЫН ИНДЭР ДЭЭРЭЭС ХЭЛЖ БАЙСАН ЭВГҮЙ ЖУНГАА ДАА. МОНГОЛЫГ УРД ХӨРШИД ХУДАЛДАХ ДАЛД САНАА НЬ ҮРГЭЛЖ ЦУХАЛЗАЖ ЯВДАГ СЭЖГИЙН ЭТГЭЭД
2022-09-06
Төрийн албаны салбар болгонд хэлтсийн дарга болоод 2 жил орчим болж байгаа, 173см хавьцаа өндөртэй, дунд зэргийн гүзээтэй, хацарны улааныхаа асуудлыг шийдчихсэн, пинтүү үсний засалттай, хамгийн сүүлд гарсан айяфон барьчихсан, доор нь ажилладаг ганц хоёр хүн нь даргаа гээд дууддаг болсноос хойш өөрийгөө лаг гээд бодчихсон, улсаас тавьж өгсөн өрөөндөө балар эртний классик хүрэн ажлын том ширээ тавиад, ханан дээрээ Монголын далбаа хадчихсан, ажлын шугамаар гайгүй хүүхэн ирж уулзахад нь чанга дарга шиг харагдах гээд өөрөөсөө албан тушаал доогуур гаруудаа учир зүггүй загнадаг, ганц удаа фитнесст явахдаа нарийн мөртэй майк, баякаруудынх шиг сүртэй бээлий, босоо судалтай өргөн тамирын өмд шаагаад, цээжээ хамаг чадлаараа өргөж байгаад толинд сельфи хийснээсээ хойш дахиж тийшээгээ зүглээгүй, хүүхэд байхын л найзуудтайгаа 50-ын ундаан дээр жороолохдоо яаж ийж байгаад талыг нь уучихдаг байсан, хашаа байшин, нийтийн байрнаас амьдрал нь эхэлсэн юм байж хүн чанар муутай, иргэнийхээ эрхийн дагуу ямар нэг албан бичгэн дээр гарын үсгийг нь авах гэхээр гар хараад суучихдаг, өөрийнхөө хэмжээнд хөөрхөн будлиан хийдэг болсноосоо хойш 8%-ын зээлээ дараад, 3н ээлжийн тод өнгийн гоонж өмсдөг болчихсон, гайгүй хүүхэн харахаараа өсвөр насны хүүхэд шиг бүрэн хяналтаа алддаг, профайл дээрээ нөгөө сүртэй хүрэн том ширээнийхээ ард гоонжоо өмсөөд, улаан зангиа зүүгээд, үнэтэй үзэг гартаа бариад, хажуу цонх руугаа нухацтай харцаар ширтэж байгаа зураг тавьчихсан, Ардын намын өмхий үнэмлэхтэй, дандаа хөгжил дэвшлийн тухай пост шейрлэдэг, 2016-аас өмнөх оны Ланд-200 лизингдчихсэн, ямар ч мэдлэг чадваргүй, хор нь гараагүй, 35-45 насны шахааны гарууд байдаг. Copy
2022-09-06
mgl hyyhen:
ha ha yag nydend haragdtal bichlee
Зочин:
Докторуудыг шалгана уу
2022-09-06
Зочин:
энэ 3р эмнэлэгийн дарга төмөр очир хуурамч доктор юм уу
2022-09-06
3-r эмнэгийн эмч:
3-Р ЭМНЭЛГИЙН ДАРГА Ц.ТӨМӨР-ОЧИР ДОКТОРЫН ХУУРАМЧ ДИПЛОМООР ОЛОН ЖИЛ ДАРГА ХИЙГЭЭД ЯВЖ БАЙНА. ИНГЭЭД ЯВААД БАЙЖ БОЛОХ УУ? ШАЛГАЖ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ.
2022-09-06
САИД САИН БНА УРНИИ САИДУУД ЮУ ХИЖ БАИСАН БАИНА ХАМ ХЭРЭГТНУУД
2022-09-06
EnkhAmgalan said danstai shuu. Ene n batlagdsan. Mongol ulsiin mungiig idej tend nuusan baigaa. Terniig shalguulaachee, khumuusee...ard tumen bosoochee!!! Ene offshorchind darluulaad suuj baikh gej...khumuusee bosoochee. Ene dampuursan niigmiin uls turchduus ard tumen khuuramch diplom l avna shuu dee. Ter khumuusiig herhen shiidekh ve.
2022-09-06
МУИС 11 дип гэнээ. Онигоо шүү муис.хаа
2022-09-06
zochin:
mash zuv.sain shalgaj ,ajlaas ni chuluulj, huuliin hariutslaga huleelgeh heregtei
2022-09-06