Үнийн өсөлтийг эсэргүүцсэн италичууд төлбөрийн нэхэмжлэлээ шатаажээ
2022-09-06

Европын орнуудад цахилгаан эрчим хүчний хямрал нүүрлэж, хэрэглээний төлбөр өссөнөөс үүдэлтэйгээр иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Чех, даваа гарагт Германд үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсаал болсон бол Италид арай өөр аргаар эсэргүүцлээ илэрхийлсэн талаар МИР24 мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Неаполь хотын оршин суугчид захиргааныхаа гадна цуглан, орон сууцны үйлчилгээний төлбөрийн баримтуудаа шатаасан байна. Энэ улсад сүүлийн саруудад дулаан, эрчим хүчний төлбөр гурав дахин нэмэгджээ. 

 

"Зөвхөн цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоонд ч асуудал байгаа юм биш. Бид хүүхдүүдийнхээ өмнө хоол тавьж чадахгүй байна, бид өлбөрч үхэх нь. Сүү, гоймон, чидун жимсний тос гээд бүгдийнх нь үнэ нэмэгдсэн. Бид жимс худалдан авах чадваргүй болсон. Бидний хувьд жимс тансаг хэрэглээ болчхоод байна" хэмээн эсэргүүцэлд нэгдсэн нэгэн эр Ройтерс агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

 

Герман ч мөн ийм нөхцөлд ороод байгаа юм. Берлин хотод хийн болон эрчим хүчний хямралын эсрэг иргэд цуглан, "Даараад суух биш гараад эсэргүүц" уриан дор эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
dr. louis:
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр бидэнтэй холбогдоорой, манай эмнэлэгт яаралтай бөөр авах шаардлагатай байгаа тул бид танд бөөрөнд тань сайн хэмжээг санал болгоно. Вэбсайт: https://stlouishospital.business.site Имэйл: dr.louisclinic@gmail.com WhatsApp: +60176359983 Үнэ: $650,000 доллар
2023-06-09
үймээн ихтэй европ өлсөж үхвэл үхнэ биз, монгол улсад хамаатай юу, хөгшин европ сүйрэх тавилантай
2022-09-07