IAEA Запорожийн АЦС-ын орчимд аюулгүй бүс байгуулахыг уриалав
2022-09-07

Олон улсын цөмийн энергийн агентлаг (IAEA) Украины цөмийн аюулгүй байдлын асуудлаарх 52 хуудас бүхий тайланг нийтэлжээ. Энэ тайлаг Запорожийн атомын цахилгаан станцад цөмийн энергийн агентлагийн төлөөлөгчид очиж ажилласныхаа дараа гаргасан юм. 

 

Энэ станцын нутаг дэвсгэр дээр буун дуу гарсаар байгааг агентлагийнхан байж болшгүй хэрэг, энэ нь Украинд төдийгүй хөрш орнуудад ноцтой үр дагавар дагуулна хэмээн мэдэгдээд станцын орчимд аюулгүй бүсийг нэн даруй байгуулахыг уриалжээ. Үүний зэрэгцээ Запорожийн атомын цахилгаан станц дээр объектуудын бүрэн бүтэн байдал, цацрагийн төвшний хяналтын хэрэглүүр зэрэг "цөмийн аюулгүй байдлын долоон үзүүлэлт" бүгд алдагдсан гэдгийг Олон улсын цөмийн энергийн агентлагийн  шинжээчид онцолсон байна.

 

Тэр дундаа буудлагын улмаас станцад эвдрэл гэмтэл гарсанд онцгой анхаарал хандуулсан бөгөөд шинэ болон боловсруулсан цөмийн түлш хадгалагдаж буй барилгууд гэмтсэн, түүнчлэн станцын ослын систем бүхий барилгад эвдрэл үүссэнийг анхааруулжээ.

 

Олон улсын цөмийн энергийн агентлагийн төлөөлөгчид есдүгээр сарын нэгний өдөр Украины Запорожийн АЦС дээр ажилласан юм. Энэ станц наймдугаар сарын эхэн үеэс л аюултай байдалд орсон бөгөөд Орос, Украин аль аль тал буудаж, зэвсэг ашиглаж байгаад нэгнээ буруутгаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teevert ajildag dashdorj ovogtoi ganbaatar hogiin hulgaich etsegn ardiin daisan duu enhjargal yanhan solongosuud nuuren deer tamhiaa darj untraadag
2022-09-08
Оросын цэргийн техник машины өрөөнд байгааг буруушаасан гэсэн шүү
2022-09-07
өөөө:
шинжээчид яваад украйнууд дахиад буудаад эхэлсээн удахгүй европыг нөмөрсөн гамшиг болох байхаа юун дайн
2022-09-07