КОВИД-19: Улсын хэмжээнд шинээр 43 халдварын тохиолдол илэрлээ
2022-09-07

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 43 тохиолдол батлагдлаа. Үүний 19 нь Улаанбаатарт, 24 нь орон нутагт бүртгэгдлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 980 520 боллоо.

 

Нийт батлагдсан тохиолдлын 539 358 (55.0%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон 21 аймагт халдвараар өвчидсөн 384 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

 

Shuud.mn
Сонин хачин