ШХАБ-ын уулзалтын үеэр Путин, У.Хүрэлсүх нар уулзана
2022-09-08

Тун удахгүй Узбекистанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, түүнчлэн Орос, Хятад, Монгол Улсын төрийн тэргүүнүүдийн гурван талт дээд хэмжээний уулзалт болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. 

 

"Тун удахгүй Узбекистанд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзана. Түүнчлэн БНХАУ-ын дарга оролцсон гурван талт дээд хэмжээний уулзалт хийхээр товлосон" хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ мэдэгджээ.

 

Энд дуулгахад, есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Узбекистаны Самарканд хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болох юм. Энэ арга хэмжээнд Владимир Путин оролцох төлөвлөгөөтэй байгаа. Путиний мэдэгдлээс харахад манай улсын Ерөнхийлөгч ч ШХАБ-ын уулзалтад орох бололтой.

 

ШХАБ нь  Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага бөгөөд  БНХАУ,  Казахстан, Киргиз, ОХУ,  Тажикистан, Узбекистан, Энэтхэг улс ШХАБ-ын гишүүн орнууд юм. Харин манай улс ажиглагчийн статустай, ОХУ, БНХАУ-ын талаас манай улсыг статусаа өөрчлөх, гишүүн орноор нэгдэх талаар удаа дараа уриалдаг ч Монгол Улсын хувьд ажиглагчийн статустай байх нь үндэсний эрх ашигт нийцнэ гэж судлаачид онцолдог. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ШХАБ аа болио, яршиг зүгээр
2022-09-08
Зочин:
Пакистан яачихаваа?
2022-09-08