Хойд Солонгосын эрх баригчид улсаа үлгэрийн орон болгоно гэж амлав
2022-09-08

 

Хойд Солонгосын эрх баригч нам хоёр шинэ хуулийн тусламжтайгаар сууринд эрс өөрчлөлт хийж, БНАСАУ-д "сайхан, соёл иргэншсэн социалист үлгэр" бүтээхээр зорьж байгаа хэмээн Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлснийг DW агентлаг дамжуулжээ. 

 

"Намын хоёр шинэ хууль суурин газрыг эрс шинэчлэх хүчин чармайлтыг нэмэгдүүлж, орон нутгийг тохижуулах, хөдөөгийн хүн амыг хөгжүүлэх ажилд дэмжлэг болж, улс орныг үзэсгэлэнт, соёл иргэншсэн социалист үлгэр болгон хувиргана" хэмээн есдүгээр сарын наймны өдөр БНХАУ-ын парламент дээр мэдэгдсэнийг Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг дамжуулжээ. Үүнээс өмнө Хойд Солонгосын удирдагч ард түмнийхээ амьдралын нөхцөлийг сайжруулж, орон нутгийг хөгжүүлнэ хэмээн амлаж байсан аж.

 

Харин олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар, цөмийн болон пуужингийн хөтөлбөрийнхөө улмаас хоригт өртсөн, коронавирустэй хийх тэмцэл болон байгалийн гамшгаас үүдэлтэй эдийн засгийн хямрал Хойд Солонгост даамжирч байгаа гэнэ. Коронавирусийн цар тахал эхэлснээс хойш хоёр жилийн туршид БНАСАУ-ын эрх баригчид улс оронд нь халдварын тохиолдол огт гараагүй гэж мэдэгдэж байгаад энэ оны тавдугаар сард коронавирусийн тохиолдол илэрсэн талаар анх удаа албан ёсоор мэдэгдэж байлаа. Тэд коронавирусийг "чичрэгэ" хэмээн нэрлэж байсан бөгөөд наймдугаар сард энэ өвчнийг бүрэн ялсан хэмээн зарлаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монголын удирдагч нараас бусад улс орны удирдагчид бол хэлсэндээ хүрч хэрэгжүүлдэг манай дарга нар бол дандаа худлаа шаана
2022-09-08
бүтэхгүйдээ жижиг газар дээр хэт олон хүн. яаж мөнгө хөрөнгө олохын . хамаг газрыг нь хятдууд ухаад авч яваад байхад
2022-09-08