Украины Оросын эрх баригчдын 606 төлөөлөгчийн эсрэг хориг тавилаа
2022-09-08

Украин улс ОХУ-ын эрх баригчдын төлөөлөл болох 606 хүний эсрэг хориг арга хэмжээ тавьжээ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Телеграм хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ өгүүлсэн байна. 

 

"Өнөөдөр Украины Үндэсний аюулгүй байдлын зөвлөл чухал шийдвэр гаргалаа. Оросын удирдлагад хамаарах 606 хүний эсрэг хориг арга хэмжээ тавьсан. Үүнд Оросын Аюулгүйн зөвлөлийн 28 гишүүн, Холбооны зөвлөлийн 154 гишүүн, Төрийн думын 424 гишүүн багтаж байгаа " хэмээн Зеленский мэдэгджээ. 

 

Эдгээр хүмүүсийн эсрэг хуульзүйн, дипломат, улс төрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн гэдгийг Зеленский онцолсон ч жагсаалтад багтсан хүмүүс, хориг арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин