Хятадад газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 82 болж нэмэгдлээ

img

Хятадын Сычуань мужид есдүгээр сарын тавны өдөр хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амиа алдсан хүний тоо  нэмэгджээ. Энэ талаар Хятадын төв телевиз мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо есдүгээр сарын наймны байдлаар 82-д хүрчээ. Үүний зэрэгцээ 35 хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж. Газар хөдлөлтийн голомт болсон Лудинд 46 хүн, Яань хотод 36 хүн амиа алджээ. Мөн 270 гаруй хүн гэмтсэн байна. 

 

Одоогоор эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа, гамшиг болсон бүс рүү майхан, хөнжил, хүнс зэрэг материаллаг тусламж илгээж байгаа аж. Хэдийгээр Сычуань хотод хүчтэй газар хөдлөлт болж, ийнхүү олон хүн амиа алдсан ч энэ мужийн төв Чэнду хотод хатуу хөл хорио үргэлжилсэн хэвээр байна. Оршин суугчдыг гэрээс нь гарахгүйн тулд орц гарцыг хаасан тул газар хөдлөлтийн үеэр хүмүүс гэрээсээ гарч чадаагүй, хаалга эвдэхээс аргагүй болсон  гэсэн мэдээллүүд Хятадын олон нийтийн сүлжээгээр тархжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хамгийн хатуу хөл хорьж байгаа нь хятад. Тэгсэн мөртлөө корона дарагдахгүй
2022-09-08
Niitiin teevert ajildag dashdorj ovogtoi ganbaatar hogiin hulgaich etsegn ardiin daisan duu enhjargal yanhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
2022-09-08