АНУ Украинд 657 сая долларын зэвсэг нийлүүлнэ
2022-09-08

АНУ-ын Батлан хамгаалах яам  Украинд үзүүлэх ээлжит тусламжийн талаар есдүгээр сарын наймны өдөр мэдэгдэнэ гэж захиргаанаас авсан эх сурвалжтайгаар The Washington Post сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаад АНУ Украинд 657 сая долларын зэвсэг нийлүүлэхэд бөгөөд үүнд HIMARS шуурган галын пуужингийн системийн сум,цэргийн тээврийн хэрэгсэл болон бусад техник багтаж байгаа аж. 

 

Энд дуулгахад, өнөөдөр Германы Рамштайн агаарын бааз дээр Украины батлан хамгаалахын асуудлаарх хэлэлцээрийн бүлэг цуглан уулзалт хийх юм. Энэ уулзалтаар АНУ-ын Батлан хамгаалах яам Украинд үзүүлэх ээлжит тусламжийн талаар зарлах юм байна. Үүнээс өмнө, АНУ 2024 онд Норвегийн зенит-пуужингийн хоёр комплексыг худалдан авах 182 сая долларын үнийн дүнтэй гэрээ хийсэн бөгөөд эдгээр комплексыг Украинд өгөх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үзмэрч, кккк:
Украин ялж, газар нутгаа эргүүлэн авах болно
2022-09-08
zochin:
Орос Ялна.Украйна Капод.
2022-09-08