Индонези Путин, Зеленскийн уулзалтыг зохион байгуулахад бэлэн гэв
2022-09-08

Индонезийн Бали арал дээр 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд G20-ийн дээд хэмжээний уулзалт болно. Энэ уулзалтад Оросын Ерөнхийлөгч Владимир Путин оролцохоор болсон талаарх мэдээлэл гарсан бөгөөд Путин очсон тохиолдолд Бали руу явна гэж Зеленский ч мэдэгдэж байлаа. Гэхдээ дээд хэмжээний уулзалтын үеэр сөргөлдөгч хоёр талын төрийн тэргүүн уулзах санал санаачилга одоо хүртэл гараагүй байгаа юм. 

 

Харин дээд хэмжээний уулзалтыг хүлээн авч буй Индонези улс Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын уулзалтыг зохион байгуулахад бэлэн хэмээн мэдэгдсэн байна. 

 

"Ийм уулзалт болвол сайн хэрэг, уулзах газар байна. Тэд энэ талбарыг ашиглавал сайн хэрэг байхсан. Энэ тал дээр Индонези дэмжлэг үзүүлэхэд бэлэн" хэмээн ОХУ дахь Индонезийн элчин сайд Хосев Таварес мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.

 

Энд дуулгахад Оросын Ерөнхийлөгч Бали арлыг зорих эсэх талаар эцэслэсэн шийдвэр гараагүй байгаа юм. Владимир Путин G20 уулзалтад биечлэн эсвэл цахимаар оролцох эсэх шийдвэр гаргахад аюулгүй байдлын нөхцөл зэрэг олон хүчин зүйлс нөлөөлнө хэмээн Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Украйнаас түрэмгийлж авсан газар нутгаа өгч бж л орос сэхэх бх даа
2022-09-09