Нүдний тухай сонирхолтой баримтууд
2022-09-09

 

Бидний хамгийн ихээр хайрлах ёстой тэр зүйл бол нүд. Хамгийн эмзэг, хамгийн чухал эрхтэн болох нүднийхээ талаар бид юу мэдэх вэ, бас юу мэдэхгүй вэ? Хэсэгхэн зуурт л  бодоод үзэх юм бол өдөр тутмын амьдралдаа бид нүдээ маш ихээр ажиллуулдаг. Нүдний талаар мэддэг атлаа анзаардаггүй зүйлсийн талаар сонирхуулъя.

 

1.Хүн сая өнгийг ялган харж чаддаг.

 

Эрдэмтдийн тооцоолсноор энгийн хүн тархины боргоцой эсүүдийн ачаар янз бүрийн өнгийг мэдрэх боломжтой тул дор хаяж нэг сая өнгийг харж чаддаг байна.


Магадгүй  энэ нь гайхалтай хэрнээ байж боломгүй санагдаж болох юм.  Үүнээс илүү тетрахромати гэж нэрлэгддэг ховор өвчтэй хүмүүс нэмэлт төрлийн конус эстэй ба  100 сая хүртэлх өнгийг харж чаддаг гэнэ.

 

2. Та сэрүүн байх цагийнхаа 10 хувийг нүдээ анивчихад зарцуулдаг

 

Анивчих нь нүдийг тань тослохоос гадна тоос шороо, хог хаягдлаас хамгаалдаг.  Хүн дунджаар минутанд 15-20 удаа буюу өдөрт 14,400-19,200 удаа нүдээ анивчдаг нь таныг амьдралынхаа 10 орчим хувь буюу жилд 5 сая гаруй удаа нүдээ анивчдаг байна.

 

 

3. Цэнхэр нүдтэй хүмүүс нийтлэг өвөг дээдэстэй

 

Хэрвээ та  хөх өнгөтэй бол дэлхийн хүн амын 8-10 хувь нь цэнхэр нүдтэй хүмүүсийн нэгт тооцогдож байна. Цэнхэр өнгийн нүдтэй хүмүүс  цахилдагт пигмент дутагдсан мутацийн үр дагавраар нүдний өнгө өөрчлөгддөг гэжээ.

 

 

4. Таны юу мэдэрч байгаа нь таны харж буй зүйлд нөлөөлдөг

 

Сэтгэлийн хямралтай тэмцэж буй хүмүүсийн хувьд ертөнц бүдэг, хавтгай эсвэл саарал мэт санагдах тохиолдол байдаг. Зарим нэгэн судалгаанаас үзэхэд сэтгэлийн хямралд орсон хүмүүсийн нүд нь тодосгогчийг хэрхэн хүлээн авдаг нь хэмжигдэхүйц ялгаатай байдаг нь сэтгэцийн эрүүл мэнд нь бидний эргэн тойрон дахь байдлыг хэрхэн хардаг вэ гэсэн санааг баталж байна.

 

 

5.Таны нүдний өнгө дахин давтагдашгүй

 

Яг л хурууны хээтэй адил нүдний цахилдаг буюу нүдний өнгөт хэсгийн өнгө, хээ нь өвөрмөц дахин давтагдашгүй байдаг. Мөн цаашлаад ДНХ-тэй ижил ихрүүдэд ч адилхан цахилдаг байдаггүй.

 

 

6. Хоёр өөр өнгийн нүдтэй хүмүүс байдаг

 

Гетерохроми бол хүний нүдний өнгийг хоёр өөр болгодог үзэгдэл юм. Гетерохроми нь нүдний өнгө тодорхойлох хромосомын түвшин алдагдсанаас үүдэлтэй бөгөөд ихэнхдээ удамшлаар дамждаг аж. Энэхүү үзэгдэл нь хүн мууранд хамгийн их илэрдэг бөгөөд зарим нүдний өвчлөлөөс мөн үүсдэг гэнэ.

 

 

7. Нүдээ нээлттэйгээр найтаах боломжгүй

 

Хамар болон нүдний мэдрэлийн судал холбоотой байдаг. Тиймээс найтаах үеийн сэрэл тархинд хүрч, тархиар дамжин зовхин дахь мэдрэлийн судалд нөлөөлж, хүн өөрийн эрхгүй нүдээ аньдаг ажээ. 

 

 

8. Зурган дээр улаан нүдтэй гардаг нь нүдний хялгасан судсанд гэрэл ойдогтой холбоотой. 

 

Зургийн аппаратнаас гялсхийх гэрэл нүдний торлог бүрхэвчинд ойсноор хүн улаан нүдтэй харагддаг. Тиймээс зураг авахуулж байгаа хүн аппаратны зүг биш өөр тийшээ харвал улаан нүдтэй гарах магадлал багасдаг байна. 

 

 

Ц.Наранцацрал 

Shuud.mn
Сонин хачин
дэлгэрсайхан:
зайл
2024-02-22