Буриадын тэргүүнийг тодруулах сонгуульд Алексей Цыденов 88 хувийн санал авчээ

img

Есдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд Орост гурван өдрийн сонгууль болж өнгөрлөө. Энэ сонгуулиар ОХУ-ын 15 субъектийн тэргүүн, зургаан бүс нутгийн хууль тогтоох хурлын депутатуудыг сонгосон юм. Мөн ОХУ-ын 12 субъектэд Хотын зөвлөл болон хотын думыг сонгожээ.

 

Тэргүүнээ сонгох 15 субъектийн нэг нь Буриад улс байлаа. Буриадын тэргүүнийг сонгох сонгуульд Оросын эрх баригч "Нэгдсэн Орос" намаас нэр дэвшигч, өнөөгийн тэргүүн Алексей Цыденов, Виктор Малышенко, Сергей Дорош, Семен Матхеев нар өрсөлджээ.

 

Буриадын Сонгуулийн хороо есдүгээр сарын 12-ны өдөр сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулсан байна. Урьдчилсан дүнгээр Алексей Цыденов 88,06 хувиар сонгуульд ялалт байгуулжээ.

 

Харин түүнтэй өрсөлдсөн Виктор Малышенко 7,04 хувь, Сергей Дорош, 2,64, Семен Матхеев2,26 хувийн санал авсан гэнэ. Сонгуулийн ирцийн тухайд, Буриадад санал хураалтын хэсгүүд хаагдах үед Буриадын тэргүүнийг сонгох сонгуулийн ирц 37,98 хувьтай байжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ