Харьков мужийн Аюулгүй байдлын албаны дарга төрөөс урвасан хэргээр баривчлагджээ
2022-09-12

2022 оны тавдугаар сарыг дуустал Харьков муж дахь Украины Аюулгүй байдлын албаны газрыг удирдаж байсан Роман Дудин төрөөс урвасан хэргээр баривчлагджээ. Энэ талаар Украины олон нийтийн телевиз радио хууль сахиулах байгууллагын хоёр эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Украины баруун хэсэг дэх нэгэн мужаас Дудинийг баривчилсан гэнэ. Түүнийг баривчилсантай холбоотойгоор Украины холбогдох албаныхан одоогоор тайлбар өгөөгүй байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тавдугаар сарын 29-ний өдөр Харьков мужид очиж ажилласныхаа дараа Роман Дудинийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Тухайн үед Зеленский Дудинийг "дайн эхэлсэн эхний өдрөөс л хотыг хамгаалах тал дээр ажиллаагүй, гагцхүү өөрийнхөө талаар л бодож байсан" хэмээн буруутгаж байв.

 

Түүнчлэн долдугаар сард Зеленский Украины Аюулгүй байдлын албаны тэргүүн Иван Баканов, Ерөнхий прокурор Ирина Венедиктова нарыг ажлаас нь халж байлаа. Энэ үед тэрбээр мэдэгдэл хийхдээ тус улсад төрөөс урвасан хэрэг хэдэн зуу бүртгэгдсэн, мөн хууль сахиулах байгууллагын 60 гаруй ажилтан эзлэгдсэн нутаг дэвсгэр дээр үлдэж Киевийн ашиг сонирхлын эсрэг ажиллаж байгаа хэмээн онцолж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Чи Орос руугаа зайл. Очиж Орос ахдаа туслаж байлд.
2022-09-12
зочин:
1917 онд буюу октябрийн хувьсгалаас өмнө дэлхий дээр Украин гэдэг улс огт байхгүй байсан бөгөөд 1917 онд Оросууд (Лениний шийдвэрээр)Украин гэдэг улсыг анх байгуулж өгсөн. Гэтэл Украинчууд "Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг" гэдэг шиг өөрсдийг нь улс болгон байгуулж өгсөн Оросуудыг (Америкийн ятгалгаар)мөргөж байх юм. Иймээс Оросууд яаж зүгээр суухав. Цаашид Оросууд Украиныг газрын хөрснөөс арчиж, ОХУ-ын нутаг дэвсгэр болгох нь зөвхөн цаг хугацааны л асуудал шүү дээ. Үүнтэй нэгэн адил Казахстанчууд ч Америкийг дагаж далдагнавал мөн ийм хувь заяа хүлээж байгаа шүү дээ. Ер нь дэлхийн түүхээс үзэхэд Америкийг их дагаж далдагнасан улс орнууд сүйрээд дуусдаг. Түүх давтагддаг. Иймээс хүн төрөлхтөн дахин алдаа гаргахгүйн тулд зөвхөн өөрийн улсын түүхийг төдийгүй, дэлхийн түүхийг судладаг юм шүү дээ. Малнуудаа!!!
2022-09-12
Болд:
Чи Орос руугаа зайл. Очиж Орос ахдаа туслаж байлд.