BTS хамтлагийн ахлагч RM-ийн төрсөн өдөр тохиож байна

Өмнөд Солонгос төдийгүй дэлхийн хэмжээний алдартай хамтлаг болох BTS-ийн ахлагч Ким НамЖүүн буюу RM-ийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний тухай мэдээллийг хүргэж байна.
-Тайзны нэр: RM буюу Rap Monster.
-Төрсөн он, сар, өдөр: 1994 оны есдүгээр сарын 12-нд төрсөн.
-Орд: Охин
-Өндөр:181 cm
-Цусны бүлэг: А
-Зан чанарын MBTI тестийн хариу: ENTP
-Дуртай өнгө: Хар, ягаан, нил ягаан. Ялангуяа нил ягаан өнгөнд багаасаа л дуртай байсан гэнэ.
-Тэрээр Apgujeong ахлах сургуулийг төгссөн. "Global Cyber" их сургуульд цахилгааны инженер мэргэжлээр суралцсан. Мөн Шинэ Зеландад сурч тэндээ 6 сар амьдарч байжээ.
-RM 160 гаруй дууны ая зохиосон.
-Тэрээр Англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Бага байхдаа маш олон удаа “Friends” цувралыг үзэж байсан бөгөөд эхлээд Солонгос хадмалтайгаар, дараа нь Англи хадмалтайгаар, түүний дараагаар ямар ч хадмалгүй үзэж эхэлсэн аж. Энэ нь түүний Англи хэл сурсан нууц нь гэнэ шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ