Украинчууд хэрхэн бууж өгөх талаарх зааварчилгаа бүхий сумаар дайснууд руугаа буудаж байна
2022-09-12

Украины Зэвсэгт хүчин хэрхэн олзонд орж, бууж өгөх талаарх зааварчилгаа бүхий сумаар Оросын цэргүүд рүү буудаж байгаа гэнэ. Давшилт хийхийн өмнө ийм арга хэрэглэж байгаа талаар Украины Батлан хамгаалахын дэд сайд Ганна Маляр мэдэгдсэнийг  "Обозреватель" дамжуулжээ. Дэд сайдын өгүүлснээр, интернет байхгүй газарт дайснуудад ухуулах ажил хийх нэг арга нь энэ гэнэ. 

 

"Урагш давшихын өмнө манай хамгаалагчид Оросын эзлэн түрэмгийлэгчдэд мэнд хүргэж, олзлогдон бууж өгөх сүүлчийн боломжийг өгдөг. Ингэж бууж өгөхгүй л бол тэднийг Украины нутаг дэвсгэр дээр үхэл л хүлээж байгаа" хэмээн Маляр онцолжээ.

 

Түүний өгүүлснээр суртал ухуулгын хуудсуудыг шуурган галын тийрэлтэт систем ашиглан хүргэж байгаа гэнэ. Сум тус бүр 1,5 мянган ухуулах хуудас багтаасан, энэ хуудсан дээр Украин удахгүй газар нутгаа эргүүлэн авна, Оросын цэргүүд зэвсгээ хураалган, амьд үлдэх боломжтой гэж бичсэн аж. 

 

Украины ухуулах хуудсанд дараах зааварчилгааг бичжээ.

"Хэрхэн олзлогдох вэ:

- Зэвсгээ хажуу тийш хаяна.

- Цэх босож зогсоно.

- Гараа дээш өргөнө.

- Түүнчлэн цагаан туг барьж болно (заавал туг барих шаардлагагүй)

- "Бууж өгье" гэж чангаар хашгирна"

 

Түүнчлэн Оросын армид татагдсан,  Донецк, Луганскийн зарим нутгуудын оршин суугчдад хандсан тусгай уриалга ч ухуулах хуудсанд багтжээ. Тэднийг бууж өгөхийг уриалж, ингэсэн нөхцөлд өршөөнө хэмээн амласан байна.

 

"Донбассын оршин суугч аа! Оросууд чамайг ашиглаж, золиос болгож байна. Чиний амь нас тэдэнд ямар ч үнэ цэнгүй. Чамайг нуувчинд байхад тэд гэртээ тав тухтай байгаа. Чамд энэ дайн хэрэггүй!  Украины Зэвсэгт хүчнийхэнд бууж өг. Украин чамайг өршөөж, аюулгүй байдлыг хангана. Чи гэр бүлийнхэндээ амьдаараа хэрэгтэй" хэмээн ухуулгын хуудсанд бичжээ.

 

Ийм сум хөөргөж, байндаа тусахын тулд урьдаас сум задрах цагийг тохируулж байгаа гэнэ. Ухуулах хуудсыг аль болох олон хүнд хүргэхийн тулд украинчууд өөр өөр чиглэлд буудаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энгиын мөн ч хохирч байна даа ямар ч хараал хүрсэн газар вэ дээ
2022-09-13
Уншигч:
Оросыг дагаж сүйрсэн, газар нутгаа алдсан, хүн ардаа сэхээтнүүдээ устгуулсан улс орнууд харин ч их шүү, америкыг дагасан нь харин ч хөгжиж цэцэглэж, ирээдүйдээ итгэлтэйгээр амьдарцгааж байна, дагасан улсуудад нь манай монгол тэргүүтэй оросыг дагаж сүйрсэн орнуудын иргэд хараар ажиллаж амьдарч орон гэр, улс орноо тэжээж тэтгэж байна шүү дээ, эхниы хамгийн энгийн ялгаа нь энэ байна. Цааш нь ярих уу яах уу.
2022-09-12
Оросийн трол чинъ хэнийг малнуудаа гээд байна.
2022-09-12
ene bas orosiin uhuulah huudas uu, harinch esregeeree orosiig dagasan ulsuud hugjiluuruu hostrogdood ,ameriikiig dagsan ulsuud undur hugjild hvrch baina. japan china korea singapur malasia ....vietnam.
2022-09-12
зочин:
1917 онд буюу октябрийн хувьсгалаас өмнө дэлхий дээр Украин гэдэг улс огт байхгүй байсан бөгөөд 1917 онд Оросууд (Лениний шийдвэрээр)Украин гэдэг улсыг анх байгуулж өгсөн. Гэтэл Украинчууд "Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг" гэдэг шиг өөрсдийг нь улс болгон байгуулж өгсөн Оросуудыг (Америкийн ятгалгаар)мөргөж байх юм. Иймээс Оросууд яаж зүгээр суухав. Цаашид Оросууд Украиныг газрын хөрснөөс арчиж, ОХУ-ын нутаг дэвсгэр болгох нь зөвхөн цаг хугацааны л асуудал шүү дээ. Үүнтэй нэгэн адил Казахстанчууд ч Америкийг дагаж далдагнавал мөн ийм хувь заяа хүлээж байгаа шүү дээ. Ер нь дэлхийн түүхээс үзэхэд Америкийг их дагаж далдагнасан улс орнууд сүйрээд дуусдаг. Түүх давтагддаг. Иймээс хүн төрөлхтөн дахин алдаа гаргахгүйн тулд зөвхөн өөрийн улсын түүхийг төдийгүй, дэлхийн түүхийг судладаг юм шүү дээ. Малнуудаа!!!
2022-09-12
Оросийн трол чинъ хэнийг малнуудаа гээд байна.
ene bas orosiin uhuulah huudas uu, harinch esregeeree orosiig dagasan ulsuud hugjiluuruu hostrogdood ,ameriikiig dagsan ulsuud undur hugjild hvrch baina. japan china korea singapur malasia ....vietnam.