NYT: АНУ-ын тагнуулын мэдээлэл Украиныг сөрөг довтолгоо хийхэд тусалсан

Сөрөг довтолгоо төлөвлөх үеэр АНУ болон Украины тусгай албад тагнуулын мэдээлэл солилцох ажлаа эрчимжүүлсэн гэж Америкийн нэрээ хэлээгүй хоёр албан тушаалтнаас авсан эх сурвалжтайгаар The New York Times сонин мэдээлжээ.
Гэхдээ сөрөг довтолгооны талаарх ямар мэдээллийг АНУ-д өгсөн, Америкийн албан тушаалтнууд ямар зөвлөгөө өгсөн талаар эх сурвалж мэдээлээгүй байна. Ямартай ч дайн үргэлжлэх бүхий л хугацаанд АНУ Украинд Оросын командлалын цэгүүд болон зэвсгийн агуулахын талаарх мэдээллийг дамжулсан гэж эх сурвалж мэдээлжээ.
Өөр нэг эх сурвалжийн өгүүлснээр, дорно чиглэлд Оросын довтолгоог зогсоох аргын талаар Украин, АНУ байнга хэлэлцэж байсан гэнэ. Украины армийн энэ удаагийн сөрөг довтолгоо нь Оросын фронтын шугамыг өөрчлөх ажиллагааны эхний шат болж болох юм гэж мэдээлэл өгсөн эх сурвалжууд өгүүлжээ.
NYT сонины мэдээлснээр, Украины сөрөг довтолгоо нь Америкийн цэргүүд тусгай ажиллагаандаа ашигладаг стандарт арга гэнэ. Украины арми 2014 оноос эхлэн "тогтмол бус дайн явуулах" аргыг АНУ-аас суралцаж байгаа хэмээн сонинд онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ