Сычуань мужид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 93-д хүрчээ
2022-09-12

Есдүгээр сарын тавны өдөр Хятадын Сычуань мужид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон хүн амиа алдаж, бэртэж гэмтсэн. Хүчтэй газар хөдлөлт болсны улмаас гэмтэж бэртсэн хүмүүс эмчлүүлж байгаа ч гэмтлээ даахгүй нас барах тохиолдол нэмэгдсээр байгаа талаар Синхуа агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ням гарагийн 17:00 цагийн байдлаар газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 93-д хүрсэн бол 25 хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж. 

 

Есдүгээр сарын тавны өдөр Сычуань мужийн Ганьжи-Төвөдийн автономит тойргийн Лудин гацаанд болсон 6,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас  энэ тойрогт гэхэд л 55 хүн амиа алдсан бол Яань хотод 38 хүн амиа алджээ. 

 

Энд дуулгахад, Хятадад газар хөдлөлт ихээхэн тохиодог. 2008 оны тавдугаар сард Вэньчуаны газар хөдлөлт болсон бөгөөд энэ гамшгийг XXI зууны хамгийн сүйрэл дагуулсан газар хөдлөлт гэж үздэг. Тухайн үед 8,0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 70 мянган хүн амиа алдаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Дандаа хөдөлдөг яасан газар вэ
2022-09-12