"Муурны хэл орчуулагч"-ийг Японд бүтээжээ

img

Японд  MeowTalk нэртэй апликейшн нэвтрүүлжээ. Энэ апликейшн "муурны хэл орчуулагч" бөгөөд гэрийн тэжээвэр амьтнаа ойлгоход туслана гэж NHK суваг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ программ муурны төрөл бүрийн авиануудыг ялган, урьдчилан суулгасан 13 дуу авиатай холбодог аж. Үүний дараа хүний хэлээр хөрвүүлдэг гэнэ. 

 

"Муур бүр аль нэг сэдвээр эзэнтэйгээ харилцахдаа ашигладаг өөрийн гэсэн гайхалтай үгийн сантай байдаг. Энэ нь заавал хэл байх албагүй. Бид программаар дамжуулан муурны хэлэх гэснийг хүнд ойлгомжтой хэлээр хөрвүүлж сургаж байгаа" хэмээн апликейшнийг тайлбарлажээ. Энэ апликейшнд хамгийн их ашиглагддаг өгүүлбэрүүд нь "Намайг хоолло", "Би уурлаж байна", "Намайг тайван орхи" , үүний дээр гэрийн тэжээвэр амьтантай хүн бүр сонсохыг хүсдэг "би чамд хайртай" гэсэн өгүүлбэрийг оруулсан байна. 

 

"Муурны хэл орчуулагч" япончуудын дунд ихээхэн алдаршжээ. Энэ апликейшнийг хэдийнэ 17 сая хүн татаж авч, муурны  250 төрлийн авиаг бичүүлжээ. Түүнчлэн энэ апликейшн олон муурыг аварсан гэх бөгөөд муурныхаа авиаг таниулан хэлэх гэснийг нь ойлгосноор малын эмч дээр очиж, муураа өвдсөн гэдгийг мэдсэн гэж олон хүн ярьсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ