Путинийг огцрохыг шаардсан депутатуудын тоо нэмэгдэж, зарим нь хэрэгт татагджээ

img

ОХУ-ын Санкт-Петербургийн хотын нэгэн тойргийн орон нутгийн депутатууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг төрөөс урвасан хэрэгт буруутгах саналыг Оросын Төрийн думд гаргах хүсэлтэй байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. Украин руу түрэмгийлсэн явдал нь Путин огцрох үндэслэл гэж гэж орон нутгийн депутат Дмитрий Палюга Твиттер хуудсандаа бичиж байв. 

 

"Смольнинскийн орон нутгийн зөвлөл Ерөнхийлөгч Путинийг албан тушаалаас нь буулгахын тулд төрөөс урвасан хэрэгт буруутгах саналыг Төрийн думын гишүүдэд гаргахаар шийдсэн" хэмээн Дмитрий Палюга Твиттер хуудсандаа бичжээ. Энэ шийдвэрийг орон нутгийн депутатуудын олонх нь дэмжсэн гэж тэрбээр онцолсон байна.

 

Түүнчлэн тэрбээр энэ шийдвэр болон Төрийн думд хандах хүсэлтийн зургийг Твиттертээ нийтлэжээ. Хүсэлтэд Украин руу Орос түрэмгийлснээс хойших Ерөнхийлөгч Путиний үйлдэлд "төрөөс урвасан шинж тэмдэг байна" хэмээн онцолсон байна. Украины эсрэг дайн Оросын армийн байлдах чадвартай хэсгүүдийг устгаж байна гэж депутатууд үзжээ. 

 

Үүний араас Москвагийн депутатууд энэ санаачилгыг дэмжсэн талаар Медуза мэдээлсэн байна. Тодруулбал, Москва болон Санкт-Петербургийн нийт 18 тойргийн депутатууд Владимир Путинийг Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрохыг шаардсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ. Энэ мэдэгдлийг гарын үсэг зуруулах ажлыг хариуцаж байгаа депутат Ксения Торстрем олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.

 

"Оросын орон нутгийн депутатууд бид Ерөнхийлөгч В.В.Путиний үйлдлүүд Оросын ирээдүй болон иргэдэд хор хохирол учруулна гэж үзэж байна. Владимир Путинийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрохыг шаардаж байна!" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Энэ баримт бичигт одоогоор 35 депутат гарын үсэг зурсан гэж Медуза онцолсон байна. 

 

"Салхи хагалагчид"

Путинийг огцруулах саналыг хамгийн анх гаргасан хүмүүс нь Санкт-Петербургийн депутатууд байв. Тодруулбал, Петербургийн Смольнинскийн депутатууд Путинийг төрөөс урвасан хэрэгт буруутгаж, суудлаас нь огцруулахыг хүссэн уриалгыг Төрийн думд хандан есдүгээр сарын долооны өдөр гаргаж байлаа. 

 

Гэтэл ийм мэдэгдэл гаргаснаас хоёр өдрийн дараа буюу есдүгээр сарын есний өдөр эдгээр депутатуудыг цагдаагийн хэлтэст дуудан ирүүлж, "Оросын армийн нэр хүндийг гутаасан" хэргээр хариуцлагад татах протокол үйлдсэн байна. DW агентлагийн мэдээлснээр, Путинийг огцрохыг уриалсан депутатуудыг цагдаагийн хэлтэст дуудсан гэдгийг санаачилгыг дэмжигчдийн нэг депутат Никита Юферев баталжээ. 

 

Түүний өгүүлснээр, есдүгээр сарын есний өглөө депутатуудад Санкт-Петербургийн 76 дугаар цагдаагийн хэлтэст ирэхийг үүрэгдсэн мессеж ирсэн байна. "Уриалгад нэгдэхээс түтгэлзсэн гишүүд ч ийм мессеж авсан байсан" хэмээн Никита Юферев DW агентлагт ярьжээ. Ингээд тэд тавуулаа цагдаагийн хэлтэс очсон бөгөөд тэдэнд Оросын армийн "нэр хүндийг унагасан" гэх хэргээр протокол үйлдсэн байна. 

 

Юферевийн өгүүлснээр, Путинийг огцрохыг шаардан Төрийн думд хүсэлт гаргах шийдвэр гэнэтийн байгаагүй гэнэ. Хоёрдугаар сарын 24-нд буюу дайн эхэлсэн өдөр л тэрбээр бусад депутатуудын хамт дайн эсэргүүцсэн жагсаал зохион байгуулах хүсэлт гаргаж байжээ. Гэсэн ч хотын эрх баригчид ийм жагсаал зохион байгуулах зөвшөөрөл өгөөгүй байна. 

 

Улмаар гуравдугаар сарын хоёрны өдөр орон нутгийн депутатууд Санкт-Петербургийн оршин суугчдыг нээлттэй хуралдаанд урьж, энэ хурлаар "тусгай ажиллагааг зогсоох" шаардлагатай гэж Путинд хандах талаар зөвлөлджээ. Тухайн үед Кремлиэс ямар нэг хариу өгөөгүй байна.

 

Ингээд наймдугаар сард депутат Юферев хувийн зүгээс ОХУ-ын Ерөнхийлөгчид хаяглан, хүмүүнлэнгийн үүднээс "тусгай ажиллагаа"-г зогсоохыг уриалжээ. "Олон сая украин хүн дүрвэгч болсон, 5000 гаруй энгийн иргэн, тэр дундаа 300 хүүхэд амиа алдчхаад байна" хэмээн тэрбээр бичсэн байна. Энэ удаад Юферев хариугаа авчээ. Үүнд "мэдэгдлийг уншсан, Орос улс "цэрэггүйжүүлэх" тусгай ажиллагаа явуулж байна" хэмээн онцолсон байсан гэнэ.

 

DW агентлагийн сэтгүүлчтэй ярилцах үеэрээ Юферев "бид олуулаа" хэмээн онцолжээ.

 "Бидний мэдэгдэл хэн нэгэнд хаягласан байгаа ч үнэндээ тэдэнд зориулагдаагүй юм. Тэд ямар нэг байдлаар хариу өгнө, эсвэл огт хариу өгөхгүй ч байж мэднэ. Энэ нь чухаол биш. Бид Орост байгаа, болж буй үйл явдалд санаа зовниж байгаа оросуудад хандаж байгаа юм. Бид тэднийг ганцаардаагүй, болж буй үйл явдлыг эсэргүүцэж байгаа хүмүүс бий, бид олуулаа гэдгийг л харуулахыг хүссэн юм. Суртал ухуулагчид биднийг "урвагч" гэдэг. Ийм урвагчдын тоо бага биш шүү. Бид маш олуулаа" хэмээн Никита Юферев өгүүлсэн байна.

 

Петербургийн депутатууд ийнхүү олон нийтийн өмнө мэдэгдэл хийж, цагдаад дуудагдан, "Оросын армийн нэр хүндийг гутаасан" хэргээр буруутгагдсан бол Москвагийн депутатууд хэрхсэн талаарх мэдээлэл одоогоор гараагүй байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Путин бол тэнэг мулгуу мал учир нь оросын ард түмнийгэнэ олон жилийн хугацаанд зүгээр л хагас татуу дутмаг дулимаг эрх чөлөөгүй хөгийн амьдралаар амьдруулсан гэмт хүн. Энэ хүн зөвхөн түрэмгийллээр бүхнийг жижиг улсуудыг гартаа оруулж газар нутгыг нь дээрэмдэх ажиллагаа явуулж олон мянган гэм зэмгүй охид хөвгүүдийн амиар тоглож дэлхий ертөнцийг тогтворгүй болгож үймээн самуун дэгдээж дэлхийн ноён болно гэж мөрөөдцөн мулгуу. Оросын ард түмэн ийм түрэмгийллийг хүсээгүй амар амгалан эрх чөлөөтэй амьдарахыг л хүсэж байгаа. гэтэл тэр зөвхөн өөрийнхөө мулгуу сэтгэцээ ард түмэндээ болон бусад орнуудад тулгаж амар амгалан байдлыг үгүй хийж асар их нүгэл хийж байна. сатан л гэж ийм байдаг байх.
2022-09-15
ядаж эдийн засгийн харилцаатай байхгүй бол ганц хятдаас хамаараад байна өөр улс хэрэгтэй
2022-09-14
хүчээ харуулахад дайн хэрэггүй маш олон арга байна
2022-09-14
ноёрхлоо тогтооход хөгжил хөрөнгө мөнгөөрөө гайхуулахад л хангалттай . дайн хийх хэрэггүй малаа дайнгүйгээр олон янзын арга байна чи тэнэг болохоор өөр арга бодож сэтгэж чадахгүй мал
2022-09-14
зочин:
Орос Украины дайн бол зөвхөн хоёр улсын дайн биш шүү дээ. Энэ дайн бол ХХ зуунд Америкууд дэлхийг ноёрхосон (гайт ардчиллыг бусад улсад хүчээр тулган хүлээлгэсэн) ноёрхолыг устгах дайн, XXI зуунд Орос, Хятадын ноёрхолыг тогтоох, өөрөр хэлвэл дэлхийг нэг туйлт (зөвхөн Америк ноёрхосон биш) биш, харин олон туйлт (зөвхөн Америк дэлхийг ноёрхох биш), өөрөөр хэлвэл улс орнууд харилцан тэгш байх зарчмыг тогтоохын төлөөх агуу их дайн юм шүү дээ, мангаруудаа!!!
2022-09-14
ноёрхлоо тогтооход хөгжил хөрөнгө мөнгөөрөө гайхуулахад л хангалттай . дайн хийх хэрэггүй малаа дайнгүйгээр олон янзын арга байна чи тэнэг болохоор өөр арга бодож сэтгэж чадахгүй мал
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-09-13
Оросууд Путинийг. Орлох хүнээ эхлээд олох хэрэгтэй дээ тийм хүн байхгүй л биз дээ
2022-09-13
Манай Оросуудын хошногыг мөлчийтөл долоох хачин дуртай хөгшид болон орос хэл үл мэдэгч коммунистууд юу бодож байна даа. Шал худлаа яриа болох " Хятад дайрвал Монголыг Орос л хамгаална" гдэгээ хэлээд л байж байна уу. Хятад Монголруу маргааш дайрахад Орос хэзээ ч хамгаалахгүй, чадахчгүй гэдэгээ 90 оноос хойш өдөр бүр харуулж байгаа л даа, хөө
2022-09-13
ядаж эдийн засгийн харилцаатай байхгүй бол ганц хятдаас хамаараад байна өөр улс хэрэгтэй
Манай Оросуудын хошногыг мөлчийтөл долоох хачин дуртай хөгшид болон орос хэл үл мэдэгч коммунистууд юу бодож байна даа. Шал худлаа яриа болох " Хятад дайрвал Монголыг Орос л хамгаална" гдэгээ хэлээд л байж байна уу. Хятад Монголруу маргааш дайрахад Орос хэзээ ч хамгаалахгүй, чадахчгүй гэдэгээ 90 оноос хойш өдөр бүр харуулж байгаа л даа, хөө
2022-09-13