ОХУ-д олон хүүхэдтэй эцгийг цэрэгт татах хуулийг хэлэлцэнэ
2022-09-13 11:56

Олон хүүхэдтэй эцэг дайчилгааны нөөцөд орж, гэрээ байгуулах боломжийг тусгасан хуулийн төслийг Оросын Төрийн думын гишүүд доод танхимд өргөн барьсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. Энэ хуулийн төсөлд, олон хүүхэдтэй эцэг ажил хөдөлмөрөө орхилгүйгээр цэргийн цуглаанд тогтмол очдог хүмүүсийн нэг болох "боломжийг олгох" гэнэ. Оросын арми сүүлийн өдрүүдэд фронтын олон чиглэлд ухарч байгаа талаарх мэдээлэл гарч байгаа энэ үед ийм санаачилга гарсан нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. 

 

Хуулийн төслийг санаачлагчид гурав болон түүнээс дээш хүүхэдтэй эцэг "өөрөө хүсвэл дайчилгааны хүний нөөц"-д бүртгүүлэх боломжтой гэж онцолсон байна. Дайчилгааны хүний нөөц гэдэг нь нөөцөд байгаа, нөөцөд байхаар гэрээ байгуулсан иргэдийг хэлдэг аж. Эдгээр иргэд Батлан хамгаалах яамтай гэрээ хийж, энх цагт цэргийн сургалт, цугларалтад оролцож, харин дайчилгаа зарласан үед өөрөө цэргийн анги нэгтгэлд очих ёстой юм байна. 

 

Ийм гэрээ байгуулснаар сар бүр цалингийнх нь 10-50 хувиар тооцсон нэмэгдэл хөлс олгодог бөгөөд гэрээний хугацаа дуусаж, шинээр гэрээ байгуулсан үед нэг сарын цалинтай нь дүйцэх урамшуулал олгодог аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Орос Украины дайн бол зөвхөн хоёр улсын дайн биш шүү дээ. Энэ дайн бол ХХ зуунд Америкууд дэлхийг ноёрхосон (гайт ардчиллыг бусад улсад хүчээр тулган хүлээлгэсэн) ноёрхолыг устгах дайн, XXI зуунд Орос, Хятадын ноёрхолыг тогтоох, өөрөр хэлвэл дэлхийг нэг туйлт (зөвхөн Америк ноёрхосон биш) биш, харин олон туйлт (зөвхөн Америк дэлхийг ноёрхох биш), өөрөөр хэлвэл улс орнууд харилцан тэгш байх зарчмыг тогтоохын төлөөх агуу их дайн юм шүү дээ, мангаруудаа!!!
2022-09-14
Nomingiin shagdarsurengiin naiz Nymdavaagiin han er emgui hogiin hulgaichuud
2022-09-13
Аргаа барж бна аа энэ иванууд хавь ойроо дандаа дарамтлаж бна гэж юу бх вэ.Одоо оросуудад монгол шиг гарын аясаар бдаг улс бараг бхгүй.
2022-09-13