ОХУ, Беларусь, Мьянмарын төрийн тэргүүнүүдийг хатан хааны оршуулгад уриагүй
2022-09-14

Есдүгээр сарын 19-ний өдөр Лондон хотноо хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд нь үдэх төрийн ёслол болно. Цог жавхлант хатан хаанд хүндэтгэл үзүүлэхээр дэлхийн бараг бүх орноос төлөөлөгчид ирэх хэдий ч өдгөө дэлхий дахинд дайн өдөөж байгаа улс орнуудын төрийн тэргүүнүүдийг уриагүй гэж 24show.biz мэдээлжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Лондонд болох төрийн оршуулгын ёслолд Оросын Ерөнхийлөгчийг уриагүй байна. Учир нь Орос улс Украины эсрэг дайн өдүүлсэнтэй холбоотой аж. Их Британи улс дайн эхэлсэн эхний өдрөөс  л Украиныг дэмжиж, энэ улсын томоохон холбоотнуудын нэгд тооцогдож байгаа тул хатан хааны оршуулгад Путинийг уриагүйд гайхах зүйлгүй. Түүнчлэн Оросын анд нөхөр Беларусийн төрийн тэргүүнийг ч Лондонд уриагүй байна.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард цэргийн эргэлтийн дүнд генералуудын удирдлаганд очсон Мьянмарын төлөөлөгчдийг ч хатан хааныг үдэх ёслолд уриагүй гэж олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Харин Иран төрийн оршуулгад оролцох урилга хүлээн авсан ч Ираны төрийн тэргүүн биш харин Лондон дахь Ираны элчин сайд оршуулгад оролцох юм байна.

ВВС агентлагийн мэдээлснээр, дэлхийн өнцөг булан бүрээс өндөр дээд хэмжээний 500 орчим зочин, ИБУИНХУ-ын 1500 зочин оршуулах ёслолд оролцож, цог жавхлант хатан хаан II Элизабеттай салах ёс хийх аж. Хатан хааныг Винзорын цамхагт байх Гэгээн Георгийн сүмд оршуулах бөгөөд өнгөрсөн онд хатан хааны нөхөр, ханхүү Филиппийг мөн энд оршуулж байв.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Үхэлээ хүртэл улс төржүүлэх эзлэн түрэмгийлэгч , колончлогдын үнэн нүүр царай энэ. Орос үндэстнийг нь бөөнөөр нь, амьдаар шатаахад юу дуугардаггүй байж ... Орос хүн хүн биш үү!!! Орос үндэстнийхээ төлөө Путины хийж байгаа цэргийн ажиллагаа харин ч энэрэнгүй байгаа шүү.. АНУ, Англи гэсэн дангаар ноёрхох , Орос улсад хонзогносон явуургүй бодлого нуран уна нь дамжиггүй ...
2022-09-14
Зочин:
Үхэл зовлондоо ч улс төржих... эзлэн түрэмгийлэгч , колончлогчдын үнэн нүүр царай ... орос хүн хүн биш үү!? Бөөнөөр нь амьдаар нь шатаасны төлөө орос үндэстнийхээ төлөө явуулж байгаа оросын ерөнхийлөгчийн зөв шүү...
2022-09-14
Хуц .хатсан тархитай орк ..
2022-09-14
зочин:
Орос Украины дайн бол зөвхөн хоёр улсын дайн биш шүү дээ. Энэ дайн бол ХХ зуунд Америкууд дэлхийг ноёрхосон (гайт ардчиллыг бусад улсад хүчээр тулган хүлээлгэсэн) ноёрхолыг устгах дайн, XXI зуунд Орос, Хятадын ноёрхолыг тогтоох, өөрөр хэлвэл дэлхийг нэг туйлт (зөвхөн Америк ноёрхосон биш) биш, харин олон туйлт (зөвхөн Америк дэлхийг ноёрхох биш), өөрөөр хэлвэл улс орнууд харилцан тэгш байх зарчмыг тогтоохын төлөөх агуу их дайн юм шүү дээ, мангаруудаа!!!