BLACKPINK хамтлагийн шинэ дууны танилцуулга бичлэг цацагдлаа
2022-09-14

 

Өмнөд Солонгосын алдартай хамтлаг болох BLACKPINK хамтлаг есдүгээр сарын 13-ний шөнө дундад "Shut down" дууныхаа танилцуулга бичлэгийг Youtube хаягаараа цацлаа. Энэ дуу нь удахгүй гарах "Born pink" цомогт багтсан ба есдүгээр сарын 16-нд  13:00 цагаас бүрэн эхээрээ цацагдах аж. 


Танилцуулга бичлэг сонгодог хөгжмийн аялгуугаар эхлэх ба бусад дуунуудаасаа илүү шинэчлэлтийг харуулах нь тодорхой боллоо. 

 

 

Энэ удаад ч гэсэн гишүүд өөрсдийн гарын үсэг бүхий girl crush концепцээрээ гарч ирсэн бөгөөд Солонгосын шүтэн бишрэгчид нь үүнд их дуртай байдаг. 


Солонгосын олон нийтийн дунд: 

 

 

"Энэ бол BLACKPINK-ийн хамгийн шилдэг хувилбар байх болно", "Тэдний өмнөх дууны нэрсийг хананд бичсэн нь таалагдаж байна", "BLACKPINK өөр түвшинд байна", "Тэдний дунд BLACKPINK хэвээр байгаа нь надад таалагдаж байна" " энэ сарын 16-нд гарах бүрэн хувилбарыг тэсэн ядан хүлээж байна" зэрэг эерэг сэтгэгдлүүдийг үлдээжээ. 

 

Shuud.mn
Сонин хачин