Шольц Путинтэй ярьж, дайн зогсоох, цэргээ гаргахыг уриалжээ
2022-09-14

ХБНГУ-ын канцлер Олаф Шольц есдүгээр сарын 13-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцсан гэж Холбооны Засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулжээ. Тэдний утасны яриа 90 минут үргэлжилсэн бөгөөд энэ үеэр Шольц Украины эсрэг дайныг дипломат аргаар аль болох хурдан дуусгахыг Путинд хандан уриалсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Путинтэй утсаар ярих үеэрээ Шольц гал зогсоох, Украины нутгаас Оросын цэргийг бүрэн гаргах, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хангах шаардлагатайг онцолсон байна. Бусад орнуудын нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлэх оролдлого цаашид гаргавал "үүнийг хээзэ ч хүлээн зөвшөөрөхгүйн дээр хариу арга хэмжээ авна" хэмээн Шольц цохон тэмдэглэжээ.

 

Үүний зэрэгцээ, олзлогсдон цэргүүдтэй олон улсын хүмүүнлэгийн эрхзүйн дагуу харьцах, тэр дундаа Женевийн конвенцийг баримтлах, түүнчлэн олзныхон руу Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнуудыг саадгүй нэвтрүүлэхийг Путинд хандан уриалжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Отгооо:
Чадвартай хаялгатай байжээж эн зэрэгцэх ёстойлдоо. Ядаж булган сүүлгүй Оросыг харж ухрах нийгэмрүү алхаад яахав.
2022-09-14
зочин:
Орос Украины дайн бол зөвхөн хоёр улсын дайн биш шүү дээ. Энэ дайн бол ХХ зуунд Америкууд дэлхийг ноёрхосон (гайт ардчиллыг бусад улсад хүчээр тулган хүлээлгэсэн) ноёрхолыг устгах дайн, XXI зуунд Орос, Хятадын ноёрхолыг тогтоох, өөрөр хэлвэл дэлхийг нэг туйлт (зөвхөн Америк ноёрхосон биш) биш, харин олон туйлт (зөвхөн Америк дэлхийг ноёрхох биш), өөрөөр хэлвэл улс орнууд харилцан тэгш байх зарчмыг тогтоохын төлөөх агуу их дайн юм шүү дээ, мангаруудаа!!!
2022-09-14
Отгооо:
Чадвартай хаялгатай байжээж эн зэрэгцэх ёстойлдоо. Ядаж булган сүүлгүй Оросыг харж ухрах нийгэмрүү алхаад яахав.
пүтин ухаан мэдрэлийн маш хүнд өвчтэй болсон түүнийг аврах цор ганц арга бол буудаж унагах
2022-09-14
Ард:
Зөв, дайн хэрэггүй,
2022-09-14