Д.Зоригт: Би ажлын байрандаа мөрийтэй тоглоом тоглоогүй
2022-09-14

НДЕГ-ын дарга Д.Зоригт ажлын байрандаа мөрийтэй тоглосон тухай мэдээлэл Засгийн газрын 11-11 төвд ирж, ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл зарим хэвлэлээр цацагдав. 

 

 

Энэ мэдээллийг НДЕГ-ын дарга Д.Зоригт үгүйсгэлээ. Тэрбээр "Би гомдол ирсэн тухай сая сонслоо. Ажлын байрандаа архидах, мөрийтэй тоглох, зүй бус үйлдэл гаргах хориотой. Би ийм зүйл хийгээгүй. Шалгаж тогтоох байх. Шалгахгүйгээр мэдээлэл цацаж байгаа нь харамсалтай байна" гэсэн тайлбарыг өглөө.

 

Мөн түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гараагүй бөгөөд энэ асуудлыг шалгана гэдгээ Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд  Д.Сарангэрэл хэллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Худлаа хэлээд байгаа бдал царайнаас чинь мэдэгдээд бна даа!
2022-09-15
Хаана тоглосын тэр зураг чинь
2022-09-14