Киргиз, Тажикистаны хил дээр буудалцаан болжээ
2022-09-14

Киргиз, Тажикистаны хоорондын хилийн нэг боомт дээр хоёр талын хилчид буудалцаж байгаа гэнэ. Энэ талаар Киргизийн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны Хилийн албаны хэвлэлийн төв мэдээлжээ. 

 

Хэвлэлийн албаны мэдээлснээр, Баткенск мужийн Булак-Башы газарт буудалцаан болсон бөгөөд Киргизийн хилчин албаа гүйцэтгэж явахдаа "талууд өмнө нь хүрсэн тохиролцоог зөрчин улсын хилийн хэсэгт байлдааны байршил авсан" Тажикийн хилчидтэй таарсан гэнэ.

 

Энэ онд хоёр талын хилчид буудалцсан анхны тохиолдол нь энэ биш юм. Өмнө нь гуравдугаар сард мөн л Баткенск мужийн Тескей гэдэг газарт буудалцаан болсон бөгөөд тухайн үед Тажикийн хилчид "өмнө нь ашиглаж байсан хөдөлгөөний маршрутаа өөрчлөн, хилийн хамгаалалтын шинэ шугам гаргаж" Киргизийн хилчдийг тухайн хэсгийг орхихыг шаардсанаас үүдэн буудалцаан болж байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин